solongonews
Ли Чян Финландын ерөнхий сайд Анти Петтери Орпотой хэлэлцээ хийв
2026-01-28 11:30
Ли Чян Финландын ерөнхий сайд Анти Петтери Орпотой хэлэлцээ хийв

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 1-р сарын 27-ны үдээс хойш Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадад албан ёсны айлчлал хийж буй Финландын ерөнхий сайд Анти Петтери Орпотой хэлэлцээ хийв. 

Ли Чян хэлэхдээ, Өнгөрсөн жил Хятад Финланд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойгоо хамтдаа тэмдэглэсэн. Саяхан Ши Жиньпин дарга ерөнхий сайд тантай уулзаж, хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийн үнэт туршлагыг гүнзгий дүгнэж, Хятад Финландын харилцаа хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх стратегийн удирдамж өгсөн юм. Хятад улс Финландтай хамтран хоёр орны найрамдлын уламжлалыг үргэлжлүүлж, харилцан хүндэтгэн, эрх тэгш харилцаж, Хятад, финландын ирээдүйд чиглэсэн шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны түншлэлийг тасралтгүй гүнзгийрүүлж, илүү бодитой болгож, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тус хүртээхэд бэлэн байна гэв. 

Ли Чян мөн хэлэхдээ, Энэ жил бол Хятад улсын “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жил, Хятад улс финландтай хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо улам бэхжүүлж, эдийн засгийн харилцан нөхөх давуу талыг илүү сайн ашиглаж, хоёр талын худалдааны боломжийг бүрэн нээж, хоёр орны шинжлэх ухаан технологийн хамтарсан хороо, дэвшилтэт технологийн холболт зэрэг индэрүүдийг сайтар ашиглаж, харилцаа холбоо, цэвэрлэгээний технологи, тусгай хөлөг онгоц үйлдэх, шинэ хот байгуулалт, амьдрал ба эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нэн өндөр түвшинд харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхэд бэлэн байна. Хятад улс Финландын чанартай бүтээгдэхүүнийг илүү олон импортлох, Хятадын аж ахуйн нэгжүүдийг Финландад хөрөнгө оруулахыг дэмжиж байна, Финланд улс аж ахуйн нэгжүүдэд шударга, ялгаварлан гадуурхалтгүй бизнесийн орчныг бүрдүүлсээр байх болно гэж бид найдаж байна. Хоёр тал аялал жуулчлал, хэл, мэргэжлийн боловсрол, орон нутаг, залуучуудын салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг тасралтгүй бэхжүүлэх ёстой гэв. 

Анти Петтери Орпо хэлэхдээ, Финланд, Хятадын харилцаа урт хугацаанд тогтвортой хөгжиж, сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр түвшний харилцаа холбоо тогтмолжиж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа үр бүтээлтэй явагдаж байна. Хятад улс эдийн засаг, нийгмийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн инновацид гайхалтай амжилтад хүрч, олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байна. Финланд улс Хятадтай харилцаагаа тасралтгүй гүнзгийрүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд Хятадын талтай өндөр түвшний айлчлал, бүх түвшний солилцоогоо эрчимжүүлж, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг баримталж, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбар дахь бодит хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд бэлэн байна. Финландын засгийн газар Хятадын аж ахуйн нэгжүүдийг Финландад хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхлэхийг сайшааж байгаа бөгөөд үүнд таатай орчин бүрдүүлэхэд бэлэн байна. Олон улсын дэг журамд тулгарч буй өнөөгийн ноцтой сорилтуудыг харгалзан Финланд улс нь уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил зэрэг олон талт асуудлаар Хятад улстай харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, чөлөөт худалдаа, олон талт худалдааны системийг хамгаалахад бэлэн байна. Европын Холбоо, Хятадын харилцааг сайтар хөгжүүлэх нь хоёр талын хувьд чухал бөгөөд Финланд улс нь Европын Холбоо, Хятадын харилцааны хөгжлийг дэмжихэд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл