2025 оны 12 дугаар сарын 28-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам шинэ жилийн уулзалт арга хэмжээг зохион байгуулж, Монголын 21 их, дээд сургуульд суралцаж буй Хятадын оюутнууд болон Монгол Улсад ажиллаж буй Хятадын багш нарын төлөөлөл нийт 230 гаруй хүнийг урьж, санал бодлоо солилцон, хуучин оноо үдэж, шинэ оноо угтав.

Уулзалтад хүрэлцэн ирсэн хүмүүс төрийн дууллаа хамтдаа дуулан, арга хэмжээг албан ёсоор нээв. Элчин сайд Шэнь Миньжуань халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, энэ өдөр Элчин сайдын яам хамгийн залуу, хамгийн хөл хөдөлгөөнтэй байгааг онцлон тэмдэглээд, Монгол Улсад, ажиллаж, суралцаж буй багш, оюутнуудыг “гэртээ тавтай морил” хэмээн угтав.
Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ, улиран одож буй нэг жил бол түүхэн ач холбогдолтой жил байлаа. Олон улсын ээдрээтэй, тогтворгүй нөхцөл байдалд Хятад улс гол анхаарлаа улс орныхоо дотоод ажилд тууштай төвлөрүүлж, өөрийн улсын чансаатай хөгжлөөрөө дэлхий дахинд тогтвортой байдал, тодорхой байдалд хувь нэмрээ орууллаа гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Улиран одож буй нэг жил бол Хятад, Монголын харилцаа урагштай ахисан жил байлаа. Хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр жилийн дараа дахин уулзалдаж, талуудын харилцааны хөгжлийг чиглүүлэв. Ганцмод–Гашуунсухайт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэлж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бүрэн хэмжээгээр баригдаж эхэлсэн зэрэг хамтын ажиллагаанууд нь “Бүс ба Зам”-ын чансаатай хамтын бүтээн байгуулалтыг шинэ түвшинд хүргэж, Монголын ард түмэнд илүү их үр өгөөжийг хүртээх юм гэжээ .

Тэр хэлэхдээ, Улиран одож буй нэг жил бол Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцоо эрчимтэй хөгжсөн жил байлаа. Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн 15 жилийн ой, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Күнзийн Институтийн 15 жилийн ой, Монгол Улсын Их Сургуулийн Баруун бүсийн Күнзийн Институтийн 10 жилийн ой тус тус тохиов. Монгол Улсад “хятад хэл сурах”, “Хятад улсад суралцах” тэмүүлэл тасралтгүй нэмэгдсээр байна гэжээ.
Элчин сайд Шэнь Миньжуань онцлон хэлэхдээ, Ши Жиньпин дарга гадаад улсад суралцаж буй залуустаа хандан эх оронч үзлийг чандлан баримтлах, хичээл зүтгэлтэй суралцах, шинийг санаачлан бүтээх, гадаад харилцаа, солилцоонд идэвхтэй оролцохыг уриалсан. Монгол Улсад суралцаж буй оюутнууд, багш нар бол Хятад улсын залуу үеийн төлөөлөл бөгөөд эх оронч сэтгэл, хүчирхэг улс байгуулах хүсэл зориг, эх орондоо зүтгэх бодит үйл хэргийг нэгдмэл байлгаж, залуу насны чиг баримжаагаа эх орны хөгжлийн хэмнэлтэй үргэлж нийцүүлэн, өөртөө итгэлтэйгээр, өөрийгөө дайчлан хөгжих Хятад залуусын дүр төрх, эелдэг найрсаг Хятад улсын өнгө төрхийг харуулж, соёлын солилцоог ахиулж, Хятад, Монголын найрамдлыг үеэс үед үргэлжлүүлэхэд залуу насны эрч хүчээ зориулахыг уриаллаа.

Оюутнууд, багш нар өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолт үзүүлж, сонирхолтой тоглоом хамтдаа тоглож, Элчин сайдын яамны танхим залуу насны эрч хүч, инээд хөөрөөр дүүрэн байлаа. Хүрэлцэн ирсэн хүмүүс гадаад улсад суралцаж буй сэтгэгдэл, ирээдүйн хүсэл мөрөөдлийнхөө талаар ярилцаж, эх орныхоо халамж анхааралд талархал илэрхийллээ. Олон оюутан арга хэмжээний дараа цахим сүлжээнд баярт мөчөө хуваалцаж, уг арга хэмжээг шинэ жилийн хамгийн сайхан, хамгийн баяр хөөртэй бэлэг хэмээн илэрхийлж байлаа.
