2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр. Дарга Ши Жиньпин Дундад улсын хөл бөмбөгийн хөгжилд хандаж чухал цохолбор өгсөн. Үүнд,
Нэг. Өөрчлөлт шинэчлэлт хийх чиглэлийг баримталж, улс даяарчлал болон зах зээл хоорондын харилцааг сайтар шийдвэрлэх, хөл бөмбөгийн арга хэмжээг удирдах байгууллага, хариуцах хэв маягийн өөрчлөлт шинэчлэлтийг зоригтой сайжруулах хэрэгтэй.
Хоёр. Хүүхэд, залуучуудыг илүүтэй оролцуулж, хөдөө орон нутгаас эхлээд хөгжүүлэх хэрэгтэй.
Гурав. Ажлын журмыг нарийн бодитой баримталж, спортын талбар байгуулан хөгжүүлэх зэрэг суурь ажлаас эхлээд ажлаа хянамгай баттай хэрэгжүүлэх хэрэгтэй.
Дөрөв. Хөл бөмбөгийн хөгжлийн дүрмийг журамлаж, урт хугацаагаар хүч нэмж, алхам алхмаар хөл бөмбөгийн хөгжлийг дээшлүүлж тасралтгүй шинэ амжилт гаргах хэрэгтэй гэсэн байна .

Өвөр Монголын хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх шинэ эхлэл
2014 онд Төрийн явдлын хороо Өвөр Монголыг хөл бөмбөгийн спортын өөрчлөлт хөгжлийн туршилтын орон болгосон. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан Өвөр Монголын хөл бөмбөгийн спортын өөрчлөлт хөгжлийн ажлыг ахиулах ТЕЛЕ хурал, Өөртөө Засах Орны спортын товчоо болон Өөртөө Засах Орны Хөгжүүлэлт өөрчлөлтийн зөвлөлөөс ӨМӨЗО-ны хойшдын 3 жил, цаашлаад урт хугацаанд хөл бөмбөгийн спортын хөгжилд илүү анхаарна гэсэн байна. Менежментээ сайжруулж, ӨМӨЗО-ны хөл бөмбөгийн спортын дүрэм горимтой, эмх дэглэмтэй хөгжлийг дэмжих төрийн бодлого нь Өвөр Монголын хөл бөмбөгийн спорт хөгжихөд нэн сайн нөхцөл боломж бүрдүүлсэн байна.
“Өөртөө Засах Орны хөл бөмбөгийн өөрчлөлт хөгжүүлэлтийг дэмжих гурван жилийн төлөвлөгөө”-нд тусгасан нь: - 2017 он хүртэл Өвөр Монгол 600 улсын зэрэглэлийн сургуулийг байгуулсны үндсэн дээр Өөртөө Засах Орон, аймаг, хот, хошуу, шянь зэрэг дөрвөн зэрэглэлийн хөл бөмбөгийн сургууль байгуулж, Өвөр Монголын сургуулиудаар хөл бөмбөгийн спортыг бүх талаар түгээн дэлгэрүүлнэ. Тэрчлэн сургууль бүр нэг хөл бөмбөгийн талбайтай болох ажлыг хэрэгжүүлж, сургуулийн орчинд хөл бөмбөгийн тэмцээн болон бусад арга хэмжээнд оролцох сурагчдын тоог 500 мянгад хүргэнэ. Тусгай мэргэжлийн эгнээгээ тэлж, өрсөлдөх хэр төвшнөө тасралтгүй дээшлүүлэн, 3 жилийн дотор хошуу шяний мэргэжлийн бус спортын сургуульд хөл бөмбөгийн анги байгуулах юм. Мэргэжил чадвартай хүмүүсийг хүмүүжүүлж бэлтгэл багийн зохион байгуулалтаа сайжруулна. “Урьж авчрах, гадаадад суралцуулах” тал дээр анхаарч, “Мэргэжлийн хүнээр хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлнэ. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг чангатгаж, олон хэлбэр маягийн хөл бөмбөгийн хөгжлийн хэрэгцээг хангана. Гурван жилийн хугацаанд Өвөр Монгол улсын зэрэглэлийн хөл бөмбөгийн нэг боловсролын суурин, мөн залуучууд, багачуудын хөл бөмбөгийн нэг зуслангийн арга хэмжээний суурин газар байгуулах болно гэсэн байна.
Өөртөө Засах Орны Спортын товчооны дарга Тань Жинфэн Өвөр Монголыг хөл бөмбөгийн туршилтын чиг болгосон тухай: - Өвөр Монголын газар нутаг өргөн уудам, спортоор хичээллэдэг хүний тоо харьцангуй олон. Тэрчлэн Өвөр Монголын хүүхдүүд багаасаа уудам тал, цас мөс, элс манхан дээр тоглон өссөн болохоор бие бялдар чийрэг байдаг. Эдгээр нөхцөлд хандуулан Өвөр Монголд хөл бөмбөгийн шилдэг тамирчид хүмүүжүүлэх нөөц хүч бий гэж ярьж байлаа.

