Хятад улсын дарга Ши Жиньпин Финляндын Ерөнхийлөгч Александр Стубб нар хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан 10-р сарын 28-ны өдөр харилцан баярын цахилгаан илгээлээ.
Ши Жиньпин дарга:
- Финлянд нь үзэсгэлэнт мянган нуурын орон гэдгээрээ алдаршсан бөгөөд Хятадтай Засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсан анхны Европын орнуудын нэг юм. Сүүлийн 75 жилд хоёр улсын харилцаа нийгмийн тогтолцоо, үзэл суртлаас халин сорилтуудыг даван туулж, улс төр, эдийн засаг, соёл зэрэг олон салбар дахь хамтын ажиллагаа нь гүнзгийрч ирсэн юм. Өнгөрсөн оны 10-р сард ерөнхийлөгч Александр Стубб Хятадад төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр бид хамтдаа хоёр орны цаашдын хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны шинэ зураг төлөвлөгөөг тодорхойлсон юм. Миний бие Финлянд хоорондын харилцааны хөгжлийг маш чухалчлан үзсээр ирсэн бөгөөд эрхэм ерөнхийлөгч тантай хамтдаа хоёр улсын найрсаг уламжлалыг залгамжлан, бүх салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, дэлхий дахинд шударга, эмх цэгцтэй олон туйлт байдал болон хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг урагшлуулахад хамтдаа хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэж хэллээ.
Александр Стубб:
- Финлянд, Хятадын харилцаа бат бөх үндэс суурьтай бөгөөд дипломат харилцаа тогтоосон сүүлийн 75 жилийн хугацаанд тогтвортой хөгжиж, хамтын ажиллагаа нь өргөжин тэлсээр байна. Өнгөрсөн оны 10-р сард миний бие Хятадад анхны төрийн айлчлал хийх үеэр “Финлянд, Хятадын ирээдүйг чиглэсэн шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг дэмжих хамтарсан ажлын төлөвлөгөө” (2025-2029)-г гаргасан. Мөн олон улсын хамтын нийгэмлэг Хятадын НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний үүргийг гүйцэтгэж буй байдлыг өндрөөр үнэлсэн юм. Ши Жиньпин даргатай хамт хоёр талт харилцаа болон дэлхийн чанартай асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж хэллээ.
