2012 оны үед нэгэн Америкийн Конгрессын Олон улсын эдийн засгийн бодлогын зөвлөх хорооны ахлах гишүү “The Daily Beast” сайт дээр “Дундад улсын хөгжлийн дараагийн тодотгол-шинэчлэлт, соёл” хэмээх гарчгаар зохиол нийтэлсэн байдаг. Зохиолч уг нийтлэлдээ, Дундад улсын соёлыг дэлхийд хандуулах бол Дундад улсыг олон улсын статустай нэгтгэх чухал арга зам мөн гэдгийг Дундад улсын засгийн газар нэгэнтээ мэдэрсэн гэж бичсэн байлаа. Тэрээр нийтлэлдээ мөн Дундад улсын засгийн газар нь олон улсын харилцаа холбоо, соёлын харилцаа, соёлын тусламж зэрэг арга хэлбэрээр дамжин Дундад улсын сор бүтээгдэхүүнийг бий болгохын сацуу үндэстний соёлын шинэчлэлт, соёлын бараа бүтээгдэхүүний экспортыг ихэд дэмжиж байна гэж бичсэн байна.
Гурван жилийн даарах энэ өдөр, шинэчлэлт нь Дундад улсын “Хоёр хурал” дээр илэрдэг гол зангилаа үг болсон байна. Хэдийгээр олонх Дундад улсын хүмүүс шинэчлэлтийг эдийн засгийн ашиг орлогыг бий болгохтой нягт холбодог боловч “Хоёр хурал”-д оролцож байгаа гишүүд төлөөлөгчид харин соёлын шинэчлэлтийн алсын харааг олж харсан байна.
Шинэ цаг эринд Дундад улсын соёлын шинэчлэлт нь “Нэг бүс нэг зам”-ийн эгнээнд хамрагдах боломжтой байна. Энэ удаагийн “Хоёр хурaл”-аар, соёлын салбарт ажиллаж байгаа УТЗЗ-ний гишүүдээс соёлын агуулгыг шинэ торгоны замын стратегид хамран оруулж, “Нэг бүс нэг зам”-д эдийн засгийн агуулгыг багтаахаар барахгүй соёлын агуулгыг ч хамруулбал зохино гэж сануулга дурдсан байна.
2015 оны “Хоёр хурал” хуралдаж дуусахад Дундад улс нь олон улсын талд хэр их үүрэг гүйцэтгэдэг гэдэг асуулт олон хариулттай болсон мэт байна. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн урт хугацааны хөдөлгүүр, “Хамтран ажиллаж, хамтдаа хожих”-ыг ухуулах хариуцлагатай том гүрэн, соёлын шинэчлэлт, шинээр гарч буй авьяастныг түгээх зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг дэлхийн хэмжээний олон үйл ажиллагаатай орон болжээ.
Өөрчлөлтийг гүнзгийрүүлэх аянаа эхлүүлнэ
Нэгдсэн Вант улсын Ройтерс (Reuters)-ын нийтлэлд, энэ оны “Хоёр хурал”-аар Дундад улсын эдийн засгийн тухай асуудал нь хамгийн халуун сэдэв болсон ба өнгөрсөн долоон хоногт Дундадын төв банкны зээлийн хүү мөнгийг бууруулах шийдэл нь Дундадын тулгарч буй өөр нэг бэрхшээлийг харуулсан байна. Эдийн засгийн бүтцийн тохируулалтаас болсон гай болон тохиолдож мэдэх ханшийн сулралтын тэнцвэрийг шийдвэрлэхэд Дундад улсын дээд зэрэглэлийн удирдлагууд Дундад улсын эдийн засгийн удаашралын тохиог чөлөөлөх болно. Тэд Дундад улсын нэг жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хандлагыг 7 хувиар бууруулах магад, тэгвэл энэ нь Дундад улсын эдийн засгийн 25 жилийн туршид хамгийн доод өсөлт болох болно. Тэд Дундад улсын эдийн засгийн өсөлтийн загварыг экспорт, хөрөнгө оруулалтаар дэмжих хэлбэрээ өөрчлөн байнгын чанартай дотоодын хэрэглээгээр эдийн засгийн өсөлтөө дэмжих хүсэлтэй байна. Экспорт, хөрөнгө оруулалтын хөдөлгүүр нь Дундад улсын эдийн засгийн 30 жилийн хурдтай өсөлтийг дэмжжээ гэж бичсэн байна.
Сингапурын “Лянь Хэ Зао Бао”-д Дундад улсын ардын дээд шүүх болон ардын дээд прокурорын ажлын тайлан 12-ний өдөр гарав. Өнгөрсөн онтойгоо адил энэ оны “Шүүхийн болон прокурорын ажлын тайлан”-д терроризмтой тэмцэх ажиллагааг их бичиж оруулсан байна. Тэрээр терроризмтой тэмцэх ажиллагааг өнгөрсөн оны болон энэ оны ажлын хамгийн эхэнд байрлуулсан байна. Үүнээс гадна, авилгатай тэмцэх ажиллагаа нь “Шүүхийн болон прокурорын ажлын тайлан”-гийн бас нэгэн тодотгол болж байв. 2014 онд хуулийн дагуу мөрдөгдсөн авилгад автагдсан хүний тоо тасралтгүй өсөж байлаа.
Америкийн үндэстний радио нэвтрүүлгийн компани (NBC: National Broadcasting Company) Дундад улс одоогоор өргөн цар хүрээнд авилгатай тэмцэх ажиллагаа өрнүүлж, аж ахуйн нэгжийн дээд зэрэглэлийн удирдлагууд, армийн албан тушаалтнууд ба намын доторх дээд зэрэглэлийн удирдлагууд хамрагдаж байна. Ши Жиньпин дарга авилгын эсрэг тэмцэх амлалтаа биелүүлжээ.
Америкийн Brookings Institution-Дундад улсын засгийн газрын хэрэгжүүлж байгаа өөрчлөлтийн арга хэлбэр нь маш сайн байна. Одоогоор санхүүгийн салбарын өөрчлөлтийн хурдац хамгийн дэвшилттэй байна. Тэрээр бас Ли Кэчян ерөнхий сайд засгийн газрын ажлын тайлан хийхдээ гадаадын хөрөнгө оруулалтын хязгаарлалын төрөл зүйлийг багасгана гэж зарласан нь хамгийн чухал дэвшилт юм. Одоогийн байдлаар Дундад улсын эдийн засгийн өсөлт голдуу санхүү, цахилгаан холбоо, хэвлэл мэдээлэл болон логистик(барааны эргэлт)-ийн үйлчилгээний салбартаа найдаж байлаа. Ийнхүү энэхүү салбаруудыг цаашид хөгжүүлэхэд Дундад улс их ашиг олох болно.
