БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2017 оны 06 дугаар сарын 21-нд Шаньши мужийн Люйлян уулын бүсийн Жаожява тосгонд ажилласан байна. Тэрээр тус тосгоны айл өрхөөр орж, иргэдийн амьдрал ахуйтай танилцсан юм. Мөн тариан талбайн дэргэд очиж, эрдэнэ шиш болон буурцгийн ургалтыг ажиглан, орон нутгийн удирдах ажилтнуудаас ядуурлаас ангижруулах төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар сонссон байна.

Ядуугаас ангижирхаас өмнөх Жайжява тосгон
Тухайн үед амьдралын онц хүнд нөхцөлд байсан Ван Саньнюй оюуны хөгжлийн бэрхшээлтэй ач хүү, ач охин хоёрынхоо хамт амьдарч байв. Тэд гурвуулаа шавар байшингийн ганц өрөөнд, таазыг нь сонин цаасаар битүүлсэн хүнд нөхцөлд амьдарч байлаа. Ши Жиньпин түүнд будаа, гурил, тос авчирч, амьдралаа өөд татахыг нь урамшуулан, мөн ач хүү, ач охиныг нь тусгай боловсролд хамруулах асуудлыг орон нутгийн удирдлагуудад зохицуулахыг захижээ. Ерөнхий нарийн бичгийн даргын халуун дулаан үг, хайр халамж нь тухайн айлынхны төдийгүй тэнд байсан бүх хүний сэтгэлийг гүнээ хөдөлгөсөн юм.
ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятадын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын 14 ядуу бүс нутгаар биечлэн явж, тосгон айлуудаар орж, ард иргэдийн амьдрал, зовлон бэрхшээлийг сонсон, тэдэнд анхаарал халамж тавьж, удирдамж зөвлөгөө өгч ирсэн билээ. Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн биеэр Хятадын өргөн уудам нутгаар явж, чин сэтгэлээсээ хэлсэн энгийн бөгөөд үнэн үгсээрээ хүнд бэрх нөхцөлд амьдарч буй ард иргэдийн сэтгэлийг тайтгаруулж ирсэн юм.

Өнөөдрийн Жайжява тосгон
“Хамтын чинээлэг амьдрал, хөдөө тосгоны сэргэн мандалтын хамгийн чухал зүйл бол нэг ч хүнийг орхигдуулахгүй байх явдал юм.” Энэ нь ард түмний удирдагчийн ард түмнээ гэсэн чин сэтгэлийн илэрхийлэл болсон юм.
