Хятадын үндэсний өргөдөл гомдлын ажил хариуцсан газраас редакторлосон 《Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч зохицуулах ажлыг бэхжүүлж,сайжруулах тухай Ши Жиньпиний чухал үзэл санааны судлалын гарын авлага》 хэмээх номыг саяхан Хятадын Ардын хэвлэлийн хороо хэвлэн тараажээ.
“Гарын авлага” нийт 9 бүлэгтэй бөгөөд ардын өргөдөл гомдлын ажлыг бүх талаар удирдах ХКН-ын зарчмыг тууштай баримтлан, ард түмнийг нэн тэргүүнд тавьж, иргэдийн асуудлыг шийдвэрлэж, улс төрийн хариуцлагыг биелүүлэх зэрэг сэдвүүдийг хамарсан байна.
Номд иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч зохицуулах ажлыг бэхжүүлж, сайжруулах талаар Ши Жиньпиний дэвшүүлсэн чухал үзэл санааны гол утга, мөн чанар, агуулга болон хэрэгжилтийн шаардлагуудыг дэлгэрэнгүй тайлбарлажээ.
