ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан шинэлэг хот суурингийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх талаар чухал зааварчилга гаргахдаа, хот сууринжуулалт бол орчин үеийн бүтээн байгуулалтын заавал туулах ёстой замнал мөн. Шинийг бүтээх зохицолтой хөгжил, ногоон, нээлттэй, хүртээмжтэй хөгжлийн үзэл баримтлалаар удирдамж болгож, хүнийг дээдэлсэн хот суурин болгон бүтээн байгуулахаар гол болгож, өрх амын данстай хүн амын хотжилтын хэмжээг өргөтгөн, хот суурингийн олон нийтийн үйлчилгээг илүү тэнцвэртэй болгож, ард түмний хүртэх ашиг тус, зол жаргалыг нэмэгдүүлэхийг улам чухалчилж, Хятадын онцлогтой социалист шинэлэг хот суурин болгох бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн эрүүл тогтвортой хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байна.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян заавар гаргаж, олон бүс нутгууд, байгууллага салбарууд хот суурингийн хөгжлийг ерөнхийд нь төлөвлөх шаардлагыг мөрдөн, тогтвортой нэмэгдүүлэх, бүтцийн зохицуулалт хийх, иргэдийн амьжиргаанд ашиг тус хүргэхийг гол байранд чухалчилж, хүнийг дээдлэх хот суурин болгон бүтээн байгуулах, чанаржуулах зангилааг сайтар хэрэгжүүлж, өөрчлөлт шинэчлэлтийн арга, шинийг бүтээх үзэл санаагаар шинэлэг хот суурин болгох бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн салбараас шилжсэн иргэд хотжихыг нэмэгдүүлэн, оршин суугчдын хэрэгцээнд шаардагдах олон нийтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хангалт нийлүүлэлтийг нэмэгдүүлж, хот суурингийн ард иргэдэд ашиг тус хүртээж, эдийн засаг дунд, түргэн хурдаар өсөх, дунд болон дээгүүр зэрэглэлийн түвшинд ахиц хийхэд эрчтэй хөдөлгөх хүч олгох хэрэгтэй гэсэн байна.
