3 хоног үргэлжлэх энэ үзэсгэлэн худалдааг ШУӨЗО-ны Худалдаа аж үйлдвэрийн тэнхим, МУ-ын Увс аймгийн захиргаа, ШУӨЗО-ны Алтай аймгийн захиргаа, ШУӨЗО-ны Чанжи Жөүгийн Ардын засгийн газар зохион байгуулж, ШУӨЗО-ны Хилийн худалдааны удирдах газар, Алтай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн тэнхим, Чанжи Жөүгийн Худалдаа аж үйлдвэрийн тэнхим, МУ-ын Увс аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим гүйцэтгэн ажилласан байна. Үзэсгэлэн худалдаанд тавьсан бараа бүтээгдэхүүн нь голцуу хөдөө аж ахуйн болон хөнгөн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг байна.
Өнгөрсөн таван удаагийн үзэсгэлэн худалдааг Ховд, Баян-Өлгий аймагт хийж байсан бөгөөд Увс аймагт анх удаа болж байгаа нь энэ юм. Үзэсгэлэн худалдаанд МУ-ын Увс аймгаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсаас ч төлөөлөгчид ирж оролцсон байлаа. Үзэсгэлэн худалдааны нээлтийн ёслолын дараа болсон МУ, БНДАУ, ОХУ гурван орны бизнес уулзалтын үеэр гурван орны аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ харилцан танилцуулж хамтран ажиллах боломж хайж гэрээ хэлэлцээр хийлээ.
БНДАУ-ын дарга Ши Жиньпингийн санаачилсан "Нэг бүс, нэг зам"-ын эдийн засгийн хөгжлийн санаачилгын хүрээнд гурван орон өргөн хүрээнд хамтран ажиллаж хамтдаа хөгжих бүрэн боломж байна гэж гурван тал онцолж байлаа.
Шиньжяны экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Увс аймагт болж байна
2015-06-06 11:38
6 дахь удаагаа МУ-д зохиогдож байгаа БНДАУ-ын ШУӨЗО-ны экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 6 дугаар сарын 4-ний өдрөөс Увс аймгийн Улаангомд болж байна.
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх
