Олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа Хятад улсын "13-р 5 жил"-ийн төлөвлөгөөний санал санаачилга албан ёсоор нийтлэгдэв. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин танилцуулахдаа, уг "санал санаачилга"-ын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг тэрбээр өөрийн биеэр даргалж, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, дэд ерэнхий сайд Жан Гао-ли дэд даргаар ажиллаж, 9 сарын цаг хугацаа зарцуулан "санал санаачилга"-ыг боловсруулан гаргасан гэв.

Хятад улсын "13-р 5 жил"-ийн төлөвлөгөө
Баримт бичиг боловсруулах ажлын хэсэг энэ оны 1-р сард байгуулагдаж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны удирдлага доор санал санаачилгын баримт бичгийг боловсруулах ажлыг хариуцан гүйцэтгэжээ. 1-р сарын 28-нд ХКН-ын Төв хороо ХКН-ын дотоодод зохиох цар хүрээнд санал авсан байна. 2-р сарын 10-нд баримт бичиг боловсруулах ажлын хэсэг анхны бүгд хурлаа хийж, санал санаачилгын бичгийг туурвин бичих ажил албан ёсоор эхэлжээ.
Ши Жиньпин, санал санаачилгын баримт бичгийг боловсруулах ажил эхэлсний дараа, ажлын хэсгийнхэн өргөн хүрээнд олон талын санал авч, олон удаагийн хурлаар зөвшилцөн өөрчлөлт оруулсан юм. Төв хорооны Улс төрийн товчооны хурлын шийдвэрээр, санал санаачилгын баримт бичгийг 7-р сарын сүүлчээр ХКН-ын дотоодод тархааж, зохих хүрээнд санал авсан юм. Түүнчлэн хэсэг ахмад нөхдүүдээс санал авсан бөгөөд ардчилсан нам бүлгүүдийн төв хороод, Бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны хариуцлагатан нар болон нам бүлгийн бус хүмүүсээс тусгайлан саналыг нь сонссон гэжээ.
