solongonews
Ши Жиньпин дарга: - Маха Важиралонгкорн хаантай дахин уулзаж байгаадаа маш их баяртай байна
2025-11-14 15:27
Дарга Ши Жиньпин: - Маха Важиралонгкорн хаантай дахин уулзаж байгаадаа маш их баяртай байна

Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 14-ний үдээс өмнө Бээжин дэх Ардын Их Хурлын Ордонд БНХАУ-д төрийн айлчлал хийхээр ирсэн Тайландын хаан Маха Важиралонгкорнтой уулзсан байна.

Ши Жиньпин дарга:

- Маха Важиралонгкорн хаан төрийн айлчлалынхаа анхны томоохон улсаар Хятадыг сонгож, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Хятадад айлчилсан Тайландын анхны хаан болов. Энэ нь Хятад, Тайландын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа ба "Хятад, Тайланд бол нэг гэр бүл" гэсэн гүн зузаан нөхөрлөлийг бүрэн харуулж байна гэж хэллээ.

Маха Важиралонгкорн:

- Хятадад айлчлах боломж олдсонд би маш их баяртай байна. Би Хятад улсын асар их өөрчлөлтийг олж харсан, маш орчин үеийн, үнэхээр үзэсгэлэнтэй улс болсон байна. Манай хоёр улс маш дотно, найрсаг харилцаатай, үүнийг гэр бүлийн дотно харилцаа гэж хэлж болно. Ард түмэн хоорондоо олон солилцоо болон хамтын ажиллагааны төлөвлөгөөтэй юм гэж хэлэв. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл