
БНДАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 8-ны өдөр Дяоюйтай төрийн зочид буудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзав.
Ц.Элбэгдорж Дундад улсад хүрэлцэн ирж Дэд бүтцийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэх яриа уулзалтад оролцож буйд Ши Жиньпин дарга баяртай байгаагаа илэрхийлжээ. Дарга Ши Жиньпин намайг урьж тус хуралд оролцуулж байгаа нь Монгол Улсын хувьд чухал боломж юм гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илэрхийлжээ.
Энэ оны 8-р сард би Монгол Улсад төрийн айлчлал хийж, бид хамтдаа Дундад, Монгол хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлж, олон нийтлэг ойлголцолд хүрч гэрээ тохиролцлоо. Таньтай нягт хэлхээ холбоотой байж, хоёр орны хууль тогтоох байгууллага, засгийн газар, нам, цэрэг арми, иргэд хоорондын солилцоо хамтын ажиллагааг дээшлүүлэхэд бэлэн байна. Дундад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх, хоёр ард түмэнд үр өгөөж өгөх юм. Бид Дундад улсын санаачилсан Торгоны замын эдийн засгийн бүсийг байгуулах санаачилга болон Монгол Улсын талын зам санаачилгыг уялдуулж, дэд бүтэц, уул уурхай, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хамтран ажиллаж, Дундад, Монголын чөлөөт худалдааны гэрээг даруй тохиролцон, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг түргэн байгуулах ёстой. Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд элсүүлэхийг Дундад улс сайшаана. Монгол Улс олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт оролцохыг дэмжих бөгөөд АПЕК-т элсүүлэхийг дэмжинэ. Дундад, Монгол, Орос гурван улс хамтран гурван улсын эдийн засгийн хонгилыг байгуулж, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин дарга хоёр орны хамтын ажиллагаанд анхаарал хандуулж, хөгжүүлж байгаад бид баяртай байна. Дундад улстай хамтран төмөр зам, уул уурхай зэрэг том хамтын ажиллагааны төслийг идэвхтэй хэрэгжүүлж, хүмүүнлэгийн солилцоог ахиулахад бэлэн байна. Дундад, Монгол, Оросын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг Монгол Улс хүсэж байна гэж Ц.Элбэгдорж хэллээ.
/эх сурвалж: http://mongol.cri.cn /
