

Ши Жиньпин дарга Фаустын Дундад улсад айлчилж байгаад баярлаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ түүнд саяхан болж өнгөрсөн Дундад улсын хоёр чуулганы байдлыг товч танилцуулсан байна. Тэрээр: -Бид "Хоёр 100 жил"-ийн тэмцэх зорилт тавьж, энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд Дундад улс нэлээд урт хугацаанд өөрийн өмнөх байдалд зохицсон хөгжлийн замаар замнах болно. Өнгөрсөн жил миний бие ерөнхийлөгч Б.Обаматай Бээжинд амжилттай уулзалт хийж, Дундад Америкийн шинэ хэлбэрийн их гүрний харилцаа байгуулах чухал чиг хандлагыг тодорхойлсон байна. Энэ оны 9 дүгээр сард Америкт албан ёсны айлчлал хийх гэж байна. Тухайн үеэр Америкийн олон салбарынхантай Дундад Америкийн шинэ хэлбэрийн их гүрний харилцаа тогтоох талаар ярилцахыг хүсэж байна гэлээ. Мөн тэрээр, хүмүүнлэгийн солилцоо нь хоёр орны харилцааны хөгжлийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж байна. Дундад Америкийн хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг цаашид ахиулах талаараа хүчин зүтгэл гаргахыг хүсэж байна гэсэн аж.
Фауст, Ши Жиньпин даргын хүлээн авч уулзсанд баярлаж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр, Америк Дундадын хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахад идэвхи үзүүлж байгаа аж. Харвардын Их Сургууль болон Дундад улс урт хугацаанд чухал хамтын ажиллагааны харилцаа тогтоосон. Дундад улсын боловсрол, техникийн салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг цаашид ахиулахын хувь нэмэр оруулахад бэлэн байна гэлээ.
