solongonews
Ши Жиньпин шинжлэх ухаан, технологийн олон ажилчдыг урамшуулав
2026-07-09 10:32
Ши Жиньпин шинжлэх ухаан, технологийн олон ажилчдыг урамшуулав

Хятадын үндэсний шинжлэх ухаан, технологийн шагнал гардуулах хурал, Хятадын Шинжлэх ухааны академийн 22 дахь удаагийн академичдийн хурал, Хятадын Инженерийн академийн 18 дахь удаагийн академичдийн хурал, Хятадын Шинжлэх ухаан, технологийн холбооны 11 дэх удаагийн Үндэсний их хурал 7-р сарын 8-ны үдээс өмнө Ардын Их Хурлын танхимд ёслол төгөлдөр хуралдлаа. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин  хуралд оролцож, Улсын Шинжлэх ухаан, технологийн дээд шагнал хүртэгчдэд шагнал гардуулж, чухал үг хэлэв.

Ши Жиньпин дарга:

- Хоёр академийн академичид яруу алдраа нандигнан, тасралтгүй хичээнгүйлэн ажиллаж, шинжлэх ухааны салбарыг тэргүүлэх, томоохон ажлуудыг хийж гүйцэтгэх, залуу авьяастан чадвартныг хүмүүжүүлэх, эрдэмтдийн үзэл санааг хэрэгжүүлэх зэрэг тал дээр үлгэр жишээч, тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна. Шинжлэх ухаан, технологийн салбарын олон ажилчид улс орондоо үйлчилж, ард түмэнд ашиг тусаа өгөх сайхан уламжлалыг үргэлжлүүлж, шинжлэх ухаан, технологийн хүчирхэг гүрнийг байгуулахад шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж хэллээ. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл