solongonews
Ши Жиньпин даргын өгүүллийн түүвэр хэвлэгдэв
2016-01-03 09:30
Ши Жиньпин даргын өгүүллийн түүвэр хэвлэгдэв.

ХКН-ын Төв хорооны сахилга бат шалгах комисс, ХКН-ын Төв хорооны сурвалж бичгийн судалгааны газрын редакторласан "Намын сахилга бат, дүрэм журмыг чанд сахих тухай Ши Жиньпиний өгүүллийн түүвэр" номыг саяхан Төв хорооны сурвалж бичгийн хэвлэлийн газар, Хятадын Фанжэн хэвлэлийн газраас хэвлэн гаргаж, гүйлгээнд гаргав.



"Өгүүллийн түүвэр" нийт 7 хэсгээс бүрдэнэ. Тухайлбал: Намын сахилга батын байгуулалтыг эрчимжүүлэх нь бүх талаар намыг цэгцлэх үндсэн бодлого мөн. Намын сахилга батыг чанга сахихад, юуны өмнө улс төрийн сахилга батыг чанга сахих хэрэгтэй. Намын зохион байгуулалтын сахилга батыг чанга сахиж, зохион байгуулалтын сахилга батач чанарыг дээшлүүлэх. Намын доторх хуулийн тогтолцоог шинэчилж, сахилга бат, дүрэм журмыг боловсруулан тогтоож. Сахилга батыг дайчлах гол хүчин болгох. Удирдах боловсон хүчний эгнээг сайтар бүрдүүлэх. Намын удирдах үүрэг хариуцлагыг гүйцэд хэрэгжүүлж, хяналт шалгалтын үүргийг эрчимжүүлэх эдгээр болно. Уг номд 200 гаруй өгүүллийг хамруулснаас, Ши Жиньпиний 2012 оны 11 дүгээр сарын 16-наас 2015 оны 10 дугаар сарын 29 хүртэлх хугацаан дахь хэлсэн үг, өгүүлэл зэрэг 40 гаруй чухал сурвалж бичгийг хамруулжээ. Олонх өгүүллийг анх удаа нээлттэй нийтэлж байгаа юм.

2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс "ХКН-ы ариун чигч, сахилга бат сахих удирдамж", "ХКН-ын сахилга бат, хуулийн шийтгэлийн заалт"-ыг албан ёсоор хэрэгжүүлнэ.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл