solongonews
Хятадын түүх соёлын тэмдэг - Үндэсний музей
2016-06-11 21:47

Бээжин хотын Тянь Аньмэнь талбайн зүүн талд байрлах 70 мянган квадрат метр талбайтай Хятад улсын үндэсний музейн барилгын нийт талбай нь 200 мянган квадрат метр бөгөөд талбайн хэмжээгээрээ дэлхийд хамгийн том музей юм.

2015 оны зургаадугаар сарын 4-ний өдөр АНУ-ын "Олон улсын сэдэвт цэцэрлэг болон үзмэрийн бааз"-аас "2014 оны дэлхийн гол сэдэвт цэцэрлэг ба музейн тайлан"-д тухайн жилд Үндэсний музейгээр зочилсон хүний тоо 7.63 сая хүнд хүрсэн байдаг.  Энэ үзүүлэлт Францын Луврын ордны дараа жагссан юм.

2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дарга Ши Жиньпин тус музейгээр зочлон үзэхдээ "Хятадын мөрөөдөл"-ийг тодорхойлсон. Иймд Үндэсний музей "Хятадын мөрөөдөл"-ийн үүсэн буй болсон өлгий болжээ.
Үндэсний музей нь олон төрлийн үзмэрийн хадгалалт, өндөр түвшний судалгаа, өргөн цар хүрээтэй үзэсгэлэнгээр түүхийн хувьсал хөгжлийг харуулдаг. Түүнчлэн Хятадын өнгө гэрэлт үүх түүх болон орчин үеийн соёл урлагийг дэлгэн үзүүлнэ.  Хятадын түүх соёлын хамгийн дээд зэрэглэлийн ордон, Хятадын соёлын шинэ нэрийн хуудас болоод байна.


    Үүх түүхийн уламжлал
 Үндэсний музей 1912 оны долдугаар сард байгуулагдсан бөгөөд анхандаа "Үндэсний түүхийн музейн бэлтгэлийн газар" гэж нэрлэгдэж байв. 1918 оны долоодугаар сард Бээжингийн хааны ордны Дуань Үмэньд нүүлгэн шилжүүлж, 1926 оны аравдугаар сард "Үндэсний түүхийн музей" гэж нэрийдэн нээлттэй болгосон байна. Улмаар шинэ Хятад улс байгуулагдсаны дараа нэрээ "Бээжингийн үндэсний түүхийн музей" гэж өөрчилсөн байдаг. 1959 онд Хятад улс байгуулагдсаны 10 жилийн ойн үеэр тус музейг Тянь Аньмэнь талбайн зүүн талд нүүлгэж авчрав. Тийнхүү Хятадын түүх соёлын хамгийн дээд зэрэглэлийн ордон болж, Хятадын түүх соёлыг төлөөлсөн соёлын төв болсон. 1960 оны наймдугаар сард нэрээ "Хятадын түүхийн музей" гэж өөрчилжээ.
2003 оны хоёрдугаар сард Хятадын түүхийн музей, Хятадын хувьсгалын музейн суурин дээр Хятадын Үнэдсний музейг байгуулав. 2011 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс өргөжүүлэн байгуулсан үндэсний музей нээлттэй болов. Өнөөг хүртэл тус музейд айлчилсан хүний тоо 32 саяд хүрч, үзэсгэлэн ба судалгаа, түүх, соёлыг уялдуулсан систем байгуулан гадаадтай соёлоор харилцах үйл ажиллагаанд асар их хувь нэмэр оруулсан.


    Соёл иргэншлийн нээлттэй үзэсгэлэн
 Үндэсний музейд дэлгэн үзүүлж байгаа түүхэн дурсгалт зүйлс нь Хятадын улсын эртний үүх түүх, үндэтснүүдийн түүх, соёлыг харуулсан 1.30 илүү сая эд зүйлс бий. Үүнд зарим нь Хятадын түүхэн хөгжлийг харуулсан соёлын тэмдэг болжээ.

Үндэсний музей нь “Түүх болон соёлыг уялдуулсан” хөгжлийн төсвийг хэрэгжүүлж, хөгжлийн дагуу олон хэлбэрийн үзэсгэлэнг зохион байгуулж, жил бүр улсын дотоод, гадаадад хэдэн арван төрлийн олон сэдэвтэй үзэсгэлэнг зохион байгуулдаг байна.

 Үндэсний музейг сонирхон үзсэн үзэгч, жуулчдын зайлшгүй зочлох ёстой үзэсгэлэн нь “Эртний Хятад улс”, “Сэргэн мандлын зам” юм. “Эртний Хятад улс” дэлхийд хосгүй Хятадын эртний соёл иргэншлийг харуулсан үзэсгэлэн бөгөөд 2500 гаруй түүхэн дурсгалт эд зүйлс Хятадын түүхэн дэх адил бус гүрний улс төр, эдийн засаг, соёл, нийгэм, амьдрал, гадаад харилцаа зэргийн хөгжлийн байдлыг харуулж чаджээ. “Сэргэн мандлын зам” үзэсгэлэн нь 1200 гаруй түүхэн зүйлс, 800 гаруй түүхэн зургаар 1840 оны үеийн Хар тамхины дайнаас хойших Хятадын бүх үе шатны ард түмний амьдралыг харуулсны зэрэгцээ Хятадын Коммунист Намын Шинэ Хятад улсыг байгуулж, улсаа хүчирхэгжүүлсэн түүхийг харуулсан байдаг.

Үүний зэрэгцээ олон улсын солилцооны үзэсгэлэн ба богино хугацаагаар олон удаа зохион байгуулсан. Үүнд Америкийн Метрополитан музей, Их Британий музей, Францын Луврын музей зэрэг улсын дотоод, гадаадад нэр нөлөөтэй музейн үзмэрийг дэлгэн үзүүлэх арга хэмжээ явуулсан байна. Мөн Пикассо, Ли Кэрань зэрэг нэрт зураачийг урьж оролцуулсан нь нэр нөлөөг нь улам өргөж өгсөн байдаг.


    Үйлчилгээний систем бүрдүүлэв
 Бээжин хотын дунд, бага сургуулиудын сурагчид Хятадын эртний түүх соёл, үсэг бичиг зэргийг тус музейд ирж газар дээр нь танилцаж байгаа бөгөөд энэ нь сурагчдад мэдлэг уламжлуулэх чухал ач холбогдол үзүүлж байна.

1905 онд Жан Жянь гэгч хүн өөрийнхөө дээд дээдсийн уламжилж үлдээсэн түүхэн дурсгалт эд зүйлсийг дэлгэн үзүүлснээр Хятадын хамгийн анхны музей үүссэн гэдэг. Музейн буй болсон нь энгийн иргэд харж сонирхох боломжгүй түүхэн дурсгалт зүйлсийг дэлгэн үзүүлж, олон түмэнд эрх тэгш боловсрол эзэмших боломж бүрдүүлж өгчээ. 
Үндэсний музей 2011 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлээд шинээр нээлтээ хийсний дараа байршлын давуу тал ба “Улсын дүр төрх” болж хүмүүсийн анхааралд хүрч эхэлсэн. Энэ нь тус музейн хөгжил, үйлчилгээний чиглэлийг гаргаж өгсөн байна. Тус музей түүх, соёлын эрдэнийн агуулах бөгөөд нийгэмд хандсан сургалтын төв болж, түүхэн хөгжлийг үнэн бодитойгоор харуулж чадсан юм.
Энэхүү музей нийгмийн сургалтын хэлтсээр голлож, гурван жилийн хүчин зүтгэлээр “Түүх болон урлаг”-ийн хичээл сургалтын системийг буй болгож, 90 гаруй төрлийн хичээлийг нээсэн. Энэ нь уран зураг, хөгжим, жүжиг, шинжлэх ухаан зэрэг дөрвөн том төрлийг хамруулсан байдаг. Сургалтад хүүхэд, залуучууд, сурагчид, нийгмийн ажилтнуудад зориулан хичээл бэлддэг. Сургуультай хамтран хичээл сургалт явуулахдаа үр өгөөжтэй сургалтын төсөл төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу сургалт явуулдаг.
Үндэсний музейн дарга Люй Жаншэнь:
 - Үндэсний музейн хөгжлийн чиг хандлага нь дөрвөн ижилхэн талтай.
 Нэг. Хятад улс шиг том гүрний хөгжлийн чиг хандлагатай ижилхэн.
 Хоёр. Хятадын үндэстний өнө удаан түүх, соёл иргэншилтэй адилхан. 
Гурав. Орчин үеийн социализмын хөгжилтэй ижилхэн. 
Дөрөв. Ард түмний соёлын шаардлагатай адилхан гэсэн байна.
Тус музей нь асар том барилга байгууламж, тоног төхөөрөмж, иж бүрэн үйлчилгээний систем, том хэмжээний үзэсгэлэн, хадгалагдаж үлдсэн түүхэн дурсгалт зүйлс, газар орны байршлын давуу тал зэргээр олон түмний анхааралд хүрсэн. Энэ нь бид бүхнийг түүхтэй улам ойртуулж, ирээдүйн хөгжлийн тухай нэгийг бодогдуулж байна.

 

Найруулагч: ,
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл