Дарга Ши Жиньпин энэ сарын 7-ны үдээс өмнө Хармөрөн мужийн төлөөлөгчдийн багийн хянан зөвлөх хуралд оролцохдоо БХАТИХ-ны төлөөлөгч Лү Ханий хийсэн Хармөрөн мужийн засгийг цомхтгож, эрхийг хязгаарлах талаарх танилцуулгыг сонсож үг хэлэв. Тэрээр хуулиар улсаа засахыг гүнзгийрүүлж, бүх талаар дэвшсэн хуулийн сайн орчинг бий болгоно гэж онцлов. Хууль эрх зүй гэдэг нь үндсэн сэтгэлгээний арга зам буюу ажлын арга зам юм. Хуулийн сайн орчин нөхцөл нь гадаадын хөрөнгө оруулагчид болон түүнийг дагасан хөрөнгө мөнгийг хамгийн сайн татаж, эдийн засгийн хөгжилд ашиг тусаа үзүүлдэг. Дарга удирдлагуудын хууль эрхийн дагуу ажлаа хийх, асуудлыг шийдвэрлэх, хөгжлийг түлхүү урагшлуулах чадварыг дээшлүүлэх хэрэгтэй.
Ард иргэдийн ухамсартайгаар хуулийг журамлаж, хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэхийг удирдан жолоодож, үндсэн шатны хуулийн дагуу ажиллахыг гүнзгийрүүлж, хуулиар асуудал шийдвэрлэх сайн орчин нөхцөлийг бий болгох хэрэгтэй гэжээ.
