ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 28-ны өдөр Бээжинд Казахстаны шинээр томилогдсон Гадаад хэргийн сайд Кошербаевтай хэлэлцээ хийв. Ван И:
- Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Токаев нарын стратегийн удирдамж дор Хятад Казахстаны байнгын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй сайжирч, хамтын ирээдүйтэй Хятад, Казахстаны хувь заяны хамт цогцыг байгуулах шинэ шатанд хамтдаа орлоо. Тэрээр хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг дагаж, ард түмний амьдралын байдлыг дээшлүүлэх хүсэл эрмэлзлэлийг баримтлан, хамтын хөгжил, сэргэн мандалтыг өөрийн эрхэм зорилго болгон Хятад, Казахстаны харилцааг тасралтгүй шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Кошербаев Хятад улстай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, НҮБ болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна гэж хэллээ.
