solongonews
Элчин сайд Шин Хаймин Төв аймгийн Засаг дарга Д.Баярбаттай уулзалт хийлээ
2016-02-27 10:00
Элчин сайд Шин Хаймин Төв аймгийн Засаг дарга Д.Баярбаттай уулзалт хийлээ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин Төв аймгийн Засаг дарга Д.Баярбаттай уулзалт хийлээ. Уг уулзалтаар хоёр тал Хятад Монголын орон нутгийн харилцааг хөгжүүлэх болон бодит хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал бодлоо солилцлоо.

Элчин сайд Шин Хаймин Төв аймгийн Засаг дарга болон Төв аймгийн иргэдэд шинэ жилийн мэнд хүргэж, мөн хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Монголын харилцаа амжилттай хөгжиж, ялангуяа 2014 онд Ши Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалаар хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулсан билээ. Одоо Хятад Монголын улс төрийн харилцан итгэлцэл, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцаа, солилцоо гэсэн гурвалсан тэрэг зуузай холбон урагшилж, тал нутгийн урт замаар Хятад Монголын харилцааны хурдацтай хөгжлийг удирдан чиглүүлж байна. Шин жилдээ Хятадын тал Монголын талтай нягт уялдаа холбоотой байж, бүх салбарын хамтын ажиллагааны гүн хөгжлийг тасралтгүй урагшлуулж, хамтын хүчин чармайлтаар Хятад Монголын хөгжлийг шинэ, өндөр түвшинд хүргэхэд бэлэн байна гэлээ.

Элчин сайд мөн хэлэхдээ, Төв аймаг бол Монгол Улсын төв хэсэгт байрладаг, зам тээвэр хялбар, аялал жуулчлал болон уул уурхайн арвин нөөц баялагтай, хөгжлийн таатай боломж бүрдсэн төдийгүй, Торгоны замын эдийн засгийн бүс", "Талын зам" санаачлагуудыг холбох чухал цэг юм. Төв аймгийг Хятадын Жи Линь муж зэрэг бусад холбогдох мужуудтай харилцаа, солилцоогоо бэхжүүлж, хамтын ажиллагааны хүрээг тасралтгүй өргөжүүлж, хамтын хөгжлийг биелүүлнэ гэдэгт найдаж байна.

Засаг дарга Д.Баярбат хэлэхдээ, Ши Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлал нь түүхэн ач холбогдолтой юм. Ши Жиньпин дарга "элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй" бодлогоо идэвхитэй хэрэгжүүлж, Монгол Улсад тусламж, дэмжлэг үзүүлж, Монгол Улстай хамт хөгжинө гэдгээ онцлосон. Энэ бодлого нь Монголын ард түмний дэмжлэгийг ихээхэн хүртсэн юм. Одоо Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж, хоёр улсын орон нутгийн солилцоо маш идэвхижиж байна. Саяхан ноён Элчин сайд Хятадын талын Төв аймагт хандивласан 1000 ширхэг нараар цэнэглэгч гэрлийг хүлээлгэн өгөх ёслолд оролцож, Монголын талын нийгэмд өргөн анхаарал, сайн үнэлгээг хүртсэн. Төв аймаг нь дэд бүтцийн бүтээн байгуулалт, мах гүн боловсруулалт, зам тээвэрлэлт зэрэг салбарт Хятадын Жи Линь муж зэрэг бусад холбогдох мужуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаа бөгөөд, Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага тус аймагт үйл ажиллагаагаа эрхлэхэд үргэлжлүүлэн тус дөхөм байдлаар хангах болно. Ноён Элчин сайд таныг манай аймагт морилон ирж зочилж байхыг урьж байна гэв.

Уг уулзалтанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Улс төрийн зөвлөх Ли Яньжүн, Улс төрийн газрын дарга Гу Имин, Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дарга Д.Нямдорж нар оролцсон юм.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://mn.china-embassy.org/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл