


ӨЗО-ны арван хоёрдугаар хугацааны ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч 537 гишүүн бий. Уг хуралд 502 гишүүн оролцсон нь хуулийн тогтоолын дагуу нийцсэнийг мэдэгджээ. Баатар тэргүүлэгчийн засгийн газрын ажлын тайлан нь 2014 оны ажлын эргэцүүлэл ба 2015 оны ажлын гол үүрэг хэмээх хоёр сэдэвт агуулгыг багтаасан байна. Тайлан нь өнгөрсөн нэг жилийн ажлаа эрэгцүүлжээ. Тэрээр 2014 он бол ӨЗО-ны хөгжлийн ахиц дунд чухал ач холбогдолтой нэгэн жил болно. Зах дэлгүүрийн хэрэгцээ гүйцэт бус, аж ахуйн өсөлт буурах хандлагаатай ба өөрчлөлт хөгжилт тогтуун бус нөхцөл байдлын өмнө, намын төв хороо болон ӨЗО-ны намын хорооны зөв удирдлага доор, ӨЗО-ны засгийн газар, бүх иргэдийг нэгтгэн дагуулж, Дундад улсын дарга Ши Жиньпиний чухал үзэл санаа болон түүний Өвөр Монголд айлчилсан үеийн яриаг гүнзгий суралцан туушлуулсан байна. Төвийн эл зүйлийн шийдвэрт бодлого байрлуулалт ба өөртөө засах орны “8337” хөгжлийн сэтгэцийг бүх талаар найдваржуулж, аж ахуйн хөгжлийн шинэ хэв байдалтай зохицон, урагшлан давших ажлын ерөнхий байдлыг баримтлах төдийгүй өөрчлөлтийг ахиулах, бүтцийг зохицуулах, ардын амьдралыг харгалзах, аюул ослоос сэргийлэх олон төрлийн ажлыг нэгдсэн байдлаар төлөвжүүлэн сайтар хийж, орчин үеийн Өвөр Монголыг бүтээн байгуулах шинэ байдлыг нээжээ гэлээ. Мөн тэрээр, өнгөрсөн нэг жилийн ажлаа 8 талаар дүгнэлт хийжээ. Аж ахуйн тогтуунаар нэмэгдэхийг баталжээ, бүтцийн зохицуулалт шинэ шатанд ахиулжээ, өөрчлөлт хөгжлийг гүнзгий ахиулжээ, суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалт болон байгаль орчныг үргэлжлүүлэн сайжруулжээ, ардын амьдралыг батлан сайжруулах ажил шинэ ахицтай болжээ, нийгмийн олон төрлийн үйлс бүх талаар хөгжив, нийгмийн эв нэгдлийг баталжээ, засгийн ордны тус биеийн байгуулалт чангарчээ. Баатар зааж гаргасан нь, 2015 он бол өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлэх зангилаа жил болно. ӨМӨЗО-ныг хуулийн дагуу засахыг тал бүрээр ахиулах эхлэлтийн жил болно, мөн “Арван хоёрдугаар таван жил”-ийн төлөвлөлтийг бүх талаар биелүүлэх эцсийн жил болно. Энэ жилийн засгийн газрын ажлын ерөнхий шаардлага бол намын арван наймдугаар их хурал ба арван наймдугаар хугацааны төв хорооны гуравдугаар, дөрөвдүгээр бүгд хурал, төвийн аж ахуйн ажлын хурлын үзэл санааг тал бүрээр хэрэгжүүлж, Дэн Шяопиний онол, “Гурвыг төлөөлөх” чухал үзэл санаа, шинжлэх ухаанч хөгжилийн үзэлээр жолоодлого болгох ба Ши Жиньпиний чухал үзэл санааг гүнзгий хэрэгжүүлж, ӨМӨЗО-ны аж ахуйн нэмэгдлийн яс чанар болон үр ашгийг дээшлүүлэхээр голдлого болгоно. Аж ахуйн хөгжлийн шинэ хэв байдалтай зохицож, ардын амьдралыг батлахыг чангатгаж, шинэ хэвийн аж үйлдвэржилт, мэдээ мэдээлэл, хот балгас болон тариалан мал аж ахуйн байдлыг ахиулан, “Таван их суурин”, “Хоёр халхавч”, “ Нэг бэхлэлт”-ийг түргэн байгуулж, олон төрлийн нийгмийн үйлсийг тал бүрээр хөгжүүлнэ. Засгийн газрын үүрэг чадавхыг хувируулахыг түргэтгэж, аж ахуйг үргэлжлүүлэн эрүүлээр хөгжих ба нийгмийн эв нэгдлийг тайван байхыг ахиулах болно гэжээ. 2015 онд арван талын ажлыг голдлоготой сайтар хийж, аж ахуйн тогтуунаар нэмэгдэхийг батална, аж ахуйн бүтцийг шилтэгжүүлж, аж ахуйн хөгжлийн арга хэлбэрийг хувируулахыг түргэтгэнэ, орчин үеийн мал аж ахуй тариаланг бүтээн байгуулах тойронд, мал аж ахуй тариалангийн хөгжлийн арга хэлбэрийг хувируулахыг түргэтгэнэ, өөрчлөлт нээлтийг тал бүрээр гүнзгийрүүлнэ, аж ахуй нийгмийн хөгжлийг ахиулна, шинэ хэлбэрийн хот балгасыг ахиулж, хот хөдөө орон бүсийн хөгжлийг нэгдсэн байдлаар төлөвлөнө, ардын амьдралыг үнэнэх батлан сайжруулж, ардын амьдралын түвшнийг тогтуунаар дээшлүүлнэ, соёлын цэцэглэлт хөгжлийг ахиулж, иргэдийн соёлын амьдралын хэрэгцээг тасралтгүй хангана, нийгмийн үйлсийг ихээр хөгжүүлэн, нийгмийн засалтыг чангатгана, байгаль орчныг хамгаалах байгуулалтыг идэвхтэй ахиулж, байгаль орчны аюулгүйн халхавчийг цаашид бэхжүүлнэ, засгийн газрын тус биеийн байгуулалтаа тал бүрээр чангатгана гэжээ. Хурлаар “ӨМӨЗО-ны 2014 оны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн төлөвлөөгөөг хэрэгжүүлсэн байдал, 2015 оны улс ардын аж ахуй ба нийгмийн хөгжлийн төслийн мэдүүлэлт”, “ ӨМӨЗО-ны 2014 оны эдийн засгийн төсвийг гүйцэтгэсэн байдал болон 2015 оны эдийн засгийн төсвийн мэдүүлэлт”-ийг хянан зөвлөжээ. Мөн хурал дээр их хурлын тэргүүлэгчдийн бүлгэмийн байнгын тэргүүлэгч Шин Юүнь “өвөр монголын өөртөө засах орны ӨМӨЗО-ны сонгуулийн арга (төсөл)”-ын тухай тодорхойлолт хийжээ.
