
Мөн өдөр Дундадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модид цахилгаан утас илгээж баяр хүргэсэн байна. Ши Жиньпин баярын цахилгаандаа: -Дундад, Энэтхэг эртний соёл иргэншилтэй орон бөгөөд үндэстний сэргэн мандлын агуу их хүсэл мөрөөдөлтэй. Энэтхэгийн гаргасан амжилт баярлууштай байна. Энэ жил Дундад Энэтхэгийн дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Дундад улс Энэтхэгтэй хамт энх тайван, хөгжил цэцэглэлтэд хандсан стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг урагшлуулж, шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.
Ерөнхий сайд Ли Кэчян цахилгаан утсандаа: -Сүүлийн жилүүдэд Дундад Энэтхэг хоёр орон хамтран ажиллаж хамтдаа хөгжиж байна. Дундад улс Энэтхэгтэй хоёр орны олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөгжлийн сайн түнш болоход бэлэн байна гэжээ.
