solongonews
Ши Жиньпин Пакистан улсыг зорилоо
2015-04-20 10:25
Ши Жиньпин Лалын Бүгд Найрамдах Пакистан улсын ерөнхийлөгч Хуссейн, ерөнхий сайд Шрифийн урилгаар Пакистан улсад төрийн айлчлал хийхээр Бээжингээс мордлоо.

   
4 дүгээр сарын 20-ны өдрийн үдээс өмнө БНДАУ-ын дарга Ши Жиньпин Лалын Бүгд Найрамдах Пакистан улсын ерөнхийлөгч Хуссейн, ерөнхий сайд Шрифийн урилгаар Пакистан улсад төрийн айлчлал хийхээр Бээжингээс мордлоо. Тэрээр мөн Бүгд Найрамдах Индонез улсын ерөнхийлөгч Жокогийн урилгаар Индонезид болох Ази Африкийн удирдагчдын бага хурал, Вандунгийн хурлын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцоно.

Ши Жиньпины хамт тэргүүн хатагтай Пэн Ли-Юань, Төвийн Бодлого судлах албаны дарга Ван Хунин, Төвийн Тамгын газрын дарга Ли Жаньшү, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жейчи нар айлчилна.

Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл