solongonews
“Цундү олон улсын форум-2025 ” нээгдэв
2025-12-03 16:32
“Цундү олон улсын форум-2025 ” нээгдэв

“Цундү олон улсын форум-2025” 02-ны өдөр Гуанжөү хотод нээгдэв. Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дэд дарга Ян Жэнь нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв.

Ян Жэнь хэлэхдээ,  “Ши Жиньпин дарга Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилга, Дэлхийн засаглалын санаачилгыг дараалан дэвшүүлж, дэлхийн өөрчлөлт сорилтыг даван туулах, хүн төрөлхтөнд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд Хятадын мэргэн ухаан, Хятадын шийдлийг санал болгов”гэжээ.

Мөн тэрээр, “Хятад улс дэлхийн дөрвөн санаачилгыг дэвшүүлээд зогсохгүй, тэдгээрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хүчин болсон юм. Хятад улс бүх талуудтай хамтран эрсдэл, сорилтыг даван туулж, нээлттэй, хүртээмжтэй байдлаар хөгжлийн эрч хүчийг эрчимжүүлж, харилцан ашигтай, хамтдаа хожих замаар хамтын ажиллагааны хүчийг нэгтгэн, бодит үйл ажиллагаагаар бодит үр дүнд хүрч, хүн төрөлхтний ирээдүйг хамтдаа бүтээхэд бэлэн байна”гэв.

Зохиогч: ЛЮ ЯН,ЛҮ ХАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл