
Ши Жиньпин, энэ хоёр хоногт ерөнхийлөгч Обаматай бүтээлч, баялаг үр дүнтэй хэлэлцээ хийж, нийтлэг ойлголтонд хүрлээ. Бид Анненбург эдлэн газарт уулзах үеэр хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар нийтлэг ойлголтонд хүрч, Хятад Америкийн шинэ хэлбэрийн их гүрний харилцаа тогтоохоор шийдсэн юм. Бид энэ чиг шугамыг цаашид ахиулах болно гэжээ.
Обама, дипломат харилцаа тогтоосон 35 жилийн турш, хоёр орны харилцаанд асар их ахиц гарч, хамтын ажиллагаа, солилцоо олширсон. Америк Хятад хамтран ажиллавал хоёр оронд ашигтай төдийгүй дэлхий нийтэд ашигтай юм. Хоёр оронд асар их нөөц хүчин бий. Америк Хятадын харилцааны хөгжилд сэтгэл хангалуун байна гэжээ. / эх сурвалж http://mongol.cri.cn/ /

