solongonews
Ли Жэ Мён Хятадад төрийн айлчлал хийж байна
2026-01-04 15:39
Ли Жэ Мён Хятадад төрийн айлчлал хийж байна

БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мёнгийн Хятадад дэх 4 хоногийн хугацаатай төрийн айлчлал 1-р сарын 4-ний үдээс хойш албан ёсоор эхэллээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мён 4-нөөс 7-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Ли Жэ Мён ерөнхийлөгчийн албан тушаалд орсноос хойш Хятадад услад хийж буй анхны айлчлал бөгөөд мөн БНСУ-ын ерөнхийлөгч 6 жилийн дараа дахин Хятадад айлчилж буй тохиолдол юм. Айлчлалын өмнө Ли Жэ Мён ХТРТ-д өгсөн тусгай ярилцлагадаа, БНСУ “нэг Хятад”-ын зарчмыг үргэлж хүндэтгэсээр ирсэн, Хятадын амин чухал ашиг сонирхол болох Тайваний асуудлаар цаашид ч "нэг Хятад”-ын зарчмыг баримтална гэдгээ дахин нотолсон байна.

Айлчлалын хугацаанд БНХАУ, БНСУ-ын төрийн тэргүүнүүд Бээжинд уулзалт, хэлэлцээ хийх бөгөөд энэ нь хоёр орны төрийн тэргүүн нар 2025 оны 11-р сард БНСУ-ын Кёнжү хотноо болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC)-ын удирдагчдын албан бус 32 дахь удаагийн уулзалтаас хойш хоёр сарын дараа дахин уулзалж байгаа болно. Уулзалт нь БНХАУ, БНСУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг бүрэн сэргээх эерэг хандлагыг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

БНХАУ, БНСУ нь харилцан чухал хөрш орон, хамтын ажиллагааны түншүүд бөгөөд хоёр орны төрийн тэргүүнүүдийн стратегийн удирдлага дор энэхүү айлчлал нь хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг цаашид ахиулахад эерэг түлхэц өгнө хэмээн олон нийт хүлээлттэй байна.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл