
Ши Жиньпин дарга Дундад улсын даргын албан тушаалыг хашснаас хойш анх удаагаа Америкт төрийн айлчлал хийж байгаа нь дотоод гадаадын анхаарлыг ихээр татаж байна.
Дундадын олон улсын асуудлаарх судалгааны хүрээлэнгийн орлогч захирал Руань Цүнзэ хэлэхдээ: -Ирэх жил Америкт ерөнхийлөгчийн сонгууль болно. Иймээс Америкийн улс төрийн уур амьсгал нэлээд сонирхолтой байх болно. Дундад Америкийн тэргүүн нарын нягт харилцаа нь хоёр орны харилцааг улам тогтворжуулахад тустай төдийгүй Америкийн дараагийн ээлжийн засгийн газрын шилжилтийг амжилттай явуулж чадна гэжээ.
Мөн өдөр Бээжинд айлчилж байгаа Америкийн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Блинкен Ши Жиньпин даргын Америкт айлчлах талаар Дундадын талтай ярилцсан байна.
