solongonews
“Чюши” сэтгүүлд “Нөхцөл байдалдаа нийцүүлэн шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин хөгжүүлэх тухай” хэмээх чухал өгүүлэл нийтэлнэ
2025-11-15 21:10
“Чюши” сэтгүүлд “Нөхцөл байдалдаа нийцүүлэн шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин хөгжүүлэх тухай” хэмээх чухал өгүүлэл нийтэлнэ

11-р сарын 16-нд хэвлэгдэх “Чюши” сэтгүүлийн 22 дугаарт ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпиний “Нөхцөл байдалдаа нийцүүлэн шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин хөгжүүлэх тухай” чухал өгүүллийг нийтлэхээр байна.

Өгүүлэлд тэмдэглэхдээ, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин гэдэг нь инновацаар удирдуулсан, өндөр технологи, өндөр үр ашиг, өндөр чанарын онцлог бүхий, уламжлалт өсөлтийн загварыг даван туулах, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг түргэтгэн дэмжих дэвшилтэт үйлдвэрлэлийн шинэ хэлбэр юм гэж хэллээ.

Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэхийн тулд шинжлэх ухаан, технологийн инновац болон үйлдвэрлэлийн инновацыг гол чиглэл болгон, аж ахуйн нэгжүүдийн инновацын голлох байр суурийг бэхжүүлж, шинжлэх ухааны ололт амжилтыг бодит үйлдвэрлэлийн хүчин болгон хувиргахыг онцлон дурдсан байна.

Өгүүлэлд цааш нь: Шинэ чанартай үйлдвэрлэлийн хүчинд нийцсэн институтийн орчныг бүрдүүлэх, тогтолцооны саадыг арилгах, боловсрол, шинжлэх ухаан, хүний нөөцийг нэгтгэн уялдуулах, инновацын суурийг шат дараатайгаар бататгах шаардлагатай гэжээ. Мөн бүс нутаг бүр өөрийн нөөц боломж, үйлдвэрлэлийн суурьдаа тулгуурлан, шинэ салбар, шинэ хөдөлгөгч хүчнүүдийг хөгжүүлэх, уламжлалт үйлдвэрлэлийг технологийн шинэчлэлтэй уялдуулан шинэ түвшинд гаргах, орчин үеийн үйлдвэрлэлийн тогтолцоог хурдацтай цогцлон байгуулах ёстой хэмээн тэмдэглэжээ.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл