solongonews
Ши Жиньпиний айлчлал Дундад, Америк хоёр орны хөгжлийн чиг хандлагыг зааж өгөв хэмээн үзэж байна
2015-09-29 09:35
Ши Жиньпиний айлчлал Дундад, Америк хоёр орны хөгжлийн чиг хандлагыг зааж өгөв хэмээн үзэж байна.

9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Дундад улсын дарга Ши Жиньпин АНУ-д албан ёсны төрийн айлчлал хийлээ. Америк дахь Дундад улсын цагаач иргэд: - Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал нь чухал үр дүнд хүрч, Дундад, Америкийн харилцааны хөгжлийн чиг хандлагыг заан, шинэ түлхэц болж, хоёр орны хөгжил, дэлхийн хөгжилд бүр чухал ач холбогдолтой гэж үзсэн байна.

Америкт амьдарч буй Хэнань нутгийн холбооны тэргүүн Жан Фү-ин хэлэхдээ: - Ши Жиньпиний Америкт хийсэн айлчлал нь Дундад, Америкийн шинэ хэлбэрийн том гүрний харилцааг цаашид хөгжүүлэн, дэлхийн эдийн засаг, байгаль орчны хамгаалалт, дэлхийн энх тайван зэрэгт эерэг, гүн гүнзгий нөлөө үзүүлэх болно. Ши Жиньпин даргын айлчлал маш амжилттай өндөрлөлөө. Дундад, Америк хоёр орны удирдагчид холбогдох асуудлаар санал бодлоо солилцож, хоёр тал зөрчлийг эвлэрүүлж, хамтын ажиллагаагаар олон амжилтад хүрсэн нь ирээдүйд итгэл төрүүлж байна гэлээ.

Нью-Йорк дахь Мохү хуулийн фирмийн хуульч Мохү хэлэхдээ: - Ши Жиньпин даргын айлчлал нь Дундад, Америк хоорондын итгэлцлийг зузаатган, хоёр том гүрний эдийн засгийн хамтын ажиллагаанд шулуун дардан зам нээж өгөх болно. Хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хамтдаа ашиг хүртэх нь хоёр орны зөв сонголт юм гэлээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://news.ifeng.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл