2015 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Дундад улсын дарга Ши Жиньпин Эквадорын ерөнхийлөгч Рафаел Делгадотой харилцан баярын цахилгаан илгээж, Дундад, Эквадор дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэнд хүргэв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа: -Дипломат харилцаа тогтоосноос хойших 35 жилд Дундад, Эквадорын харилцаа урагштай хөгжиж, ялангуяа ерөнхийлөгч та төр барьснаас хойш хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орны харилцааны хөгжил түргэсэх замд орж, олон шат давхаргын харилцаа улам нягтарч, ажил хэрэгч хамтын ажиллагаа гүнзгийрч, хүмүүнлэгийн харилцаа солилцоо өргөжсөөр ирлээ. Би Дундад, Эквадорын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж байгаа бөгөөд таны хамт хичээн зүтгэж, дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулж, хоёр орны харилцаа тасралтгүй шинэ шатанд гарахыг урагш ахиулахад бэлэн байна гэжээ.
Рафаел Делгадо баярын цахилгаандаа: -Хоёр орны удирдагчид өмнөх зууны 80-аад оны эхэн үед хийсэн дипломат харилцаа тогтоосон бодлого шийдвэр нь хоёр орны үндсэн ашиг тусыг бүрэн харуулсан билээ. Дипломат харилцаа тогтоосноос хойших 35 жилд, ялангуяа сүүлийн жилүүдэд хоёр орны улс төрийн харилцаа гүнзгийрч, эдийн засаг худалдааны харилцаа улам нэмэгдэж, олон улсын чухал асуудлаарх байр суурь ижил төстэй болж байгаа юм. Хоёр орон стратегийн өндөрлөгөөс гараагаа авч, хоёр талын харилцаа шинэ төвшинд хүргэхийг хамтдаа ахиулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Ши Жиньпин, Рафаел Делгадо нар харилцан баярын цахилгаан илгээв
2015-01-02 21:04
Дундад улсын дарга Ши Жиньпин Эквадорын ерөнхийлөгч Рафаел Делгадотой харилцан баярын цахилгаан илгээж, Дундад, Эквадор дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэнд хүргэв.
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : ХОУА
Дэлгэрэнгүй үзэх
