ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян өнөөдөр буюу 04-ний өдөр Бээжин хотноо Пакистаны Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Мухаммед Исхак Дартай уулзав.

Дин Шюэсян хэлэхдээ “Хятад, Пакистаны нөхөрлөл цаг хугацааны шалгуурыг давсан. Дарга Ши Жиньпин өнгөрсөн жил Ерөнхийлөгч Асиф Али Зардари , Ерөнхий сайд Шахбаз Шариф нартай уулзаж, хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэх талаар шинэ чухал тохиролцоонд хүрсэн. Хятад улс хоёр орны удирдагчдын стратегийн удирдамжийн дагуу Пакистантай хамтран улс төрийн харилцан итгэлцэл, харилцан дэмжлэгийг бэхжүүлж, хөгжлийн төлөвлөгөөг гүнзгийрүүлж, чанар, үр ашгийг дээшлүүлэх бодит хамтын ажиллагааг ахиулж, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаарх харилцаа холбоо, зохицуулалтыг эрчимжүүлж, шинэ эрин үед Хятад, Пакистаныхувь заяаны хамтын цогцыг байгуулах ажлыг бэхжүүлж, хоёр ард түмний сайн сайхан байдлыг тасралтгүй сайжруулахад бэлэн байна”.
Дар “Хятадтай найрамдах нь Пакистаны гадаад бодлогын тулганы чулуу юм. Пакистан нэг Хятадын зарчмыг баримталж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг боломж болгон авч, Пакистан, Хятадын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна”гэжээ.
