
9-р сарын 11-ний өдөр Хятад улсын дарга Жи Жиньпин Орос болон Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзах үеэр хэлсэн үгэндээ: -Торгоны замын эдийн засгийн бүсийг Европ Азийн төмөр замаар Монгол улстай холбож, Хятад, Монгол, Орос эдийн засгийн бүсийг байгуулна гэжээ. Энэхүү санал нь Орос, Монгол хоёр талын санаанд нэлээд нийцсэн юм. Энэ нь Өвөр Монгол, Хармөрөн зэрэг умард нутгийн орон бүс Монгол, Оросыг холбосон торгоны замын бүсийг бүтээсэн байна.
Гэвч энэхүү эдийн засгийн бүсийн ирээдүйг судлах ажил их бий. Зарим мэргэжилтний үзэж буйгаар Манжуураар дамжин Орос улстай нэвтрэх, Аршаан, Эрээнээр дамжин Монгол улстай хил нэвтрэх зам шугам нь Хятад, Монгол, Орос эдийн засгийн бүсийн нэг хэсэг болно гэлээ.
Торгоны замын эдийн засгийн бүсийг анх Хятад улсын дарга Ши Жиньпин 2013 оны 9-р сарын 7-ны өдөр дурдсан. Тэрээр Казакстан улс дахь айлчлалын үеэр хэлсэн үгэндээ: -Европ, Азийн улс орнууд хамтын ажиллагааны шинэ хэлбэрээр Торгоны замын эдийн засгийн бүсийг хамтдаа байгуулж болно гэжээ.
Тухайн үед хэлсэн торгоны замын бүс гэдэг нь Лянь Юнганаас Шиньжян, Дундад Азийн орноос Европ тивд хүрэх төмөр замын шугамыг хэлж байгаа юм
2013 оны 12-р сарын 14-ны өдөр Хятад улсын Хөгжүүлэлт өөрчлөлтийн зөвлөл, Гадаад явдлын яам хамтран торгоны замын эдийн засгийн бүсийг өргөжүүлэх ба Шанхайн торгоны замын бүтээн байгуулалтын тухай чуулга уулзалт хийлээ. Шаньши, Ганьсү, Ниншиа, Жиньжян, Чүнчин, Сычуань, Юньнань, Гуанши, Жянсү, Жэжян, Гундүн, Фүжянь, Хайнань зэрэг муж хотын хариуцлагай төлөөллүүд оролцжээ.
Энэ оны 4-р сарын 9-ний өдөр Хармөрөн мужийн дарга Ван Шянькүй хэлсэн: -Төмөр замын дагуу байрласан хот, хилийн боомт, Манжуур-Орос-Европ төмөр замаар гол болгон Ази Европыг холбосон далай эх газрын торгоны замын эдийн засгийн бүсийг бүтээнэ.
Хармөрөн мужийн Хятад, Оросын эдийн засгийн судалгааны газрын дарга Сүн Күй сэтгүүлчдэд хэлэхдээ: -Хармөрөн муж Манжуур болон Түнжян гүүрний шугамаар торгоны замд орсон гэлээ.
Шиньхуа агентлагийн дэлхийн асуудлыг судлах төвийн судлаач Шэн Шьюань: -Торгоны замын баруун бүс нутаг чиглэлийн хөгжил нь Орос улстай чухал харилцаа холбоотой. Одоо Хятад, Европ хоорондын ачаа тээврийн хэмжээ нэг дахин нэмэгдсэн байна. Хятад, Оросын хооронд улам эрчимжиж байгаа төмөр замын бүтээн байгуулалтад түшиглэн тал нутгийн торгоны замыг нээх нь гарцаагүй болно гэжээ.
Хятад, Монгол, Орос эдийн засгийн бүсийг байгуулах нь Зүүн болон умард нутгийн бүс оронд шинэ байдлыг тогтоож өгөх болно.
Хятадын орон бүсийн эдийн засгийн ухааны нийгэмлэгийн дарга Чэньё хэлэх: -Хятад, Монгол, Орос эдийн засгийн бүс нь Хятадаас Орос, Монгол хүрэх зам шугамд түшиглэх болно. Харбин, Да Чин, Чичхаараас Манжуур хүрээд дахин Орос хүрэх, эсвэл Эрээн- Монгол, Бай Чэн- Аршаан- Монгол чиглэлээр зорчих болно гэж хэллээ.
Эдийн засгийн бүсийн тээврийн хэрэгслийн орчин тойрон төмөр зам, засмал зам, онгоцны буудал, тос дамжуулах хоолой зэргээс бүрэлддэг. Хармөрөн нь Орос улстай байнгын нээлттэй орон болсны хувьд Хятад улсын гол чухал орон бүсийн нэг болжээ.
ӨМӨЗО-ны нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эдийн засгийн судалгааны газрын дарга Юь Ган Жюнь хэлэхдээ: -Хятад, Монгол, Орос эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалт нь Өвөр Монгол ба Хармөрөн мужийн том чухал үйл ажиллагаа болохын дээр Лё Нин, Гирин мужтай харилцаа холбоотой байдаг гэлээ.
Мөн тэрээр үргэлжлүүлэн Хятад, Монгол, Орос эдийн засгийн бүс нь Хятад улсын гол чухал бодлого болсны учир заавал хоёр асуудлыг шийдэх хэрэгтэй болоод байна. Нэг нь хөрш улс хоорондын харьцаа, улсын байр суурийг тогтоох. Дараа нь улсын дотоодод хамаарах орон нутгийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага, гагцхүү нүдний өмнө ил харагдах ашиг тусаа бодож болохгүй. Энэ асуудлыг шийдсэний дараа зам тээврийн асуудал ба бусад бодитой асуудлуудыг төлөвлөж болно гэжээ.
