Энэ сарын 22-ний өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам билгийн тооллын "Муу нүүрт" хэмээх Гал бич жилийн шинийн арван тавны концерт зохион байгуулав. Уг арга хэмжээнд Элчин Сайдын Яамны дипломат ажилчид, Монголд суугаа Хятад иргэн, Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага, Күнзийн институт, Хятад хэлний сайн дурын багш нар, Монгол дахь Хятадын сурагчдын төлөөлөл болон Монгол найзууд зэрэг 200 гаруй хүн оролцож хамтдаа нэгэн танхимд цугларч шинийн арван тавныг угтлаа.

Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ: Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ши Жиньпин дарга Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Намын Төв Хорооны удирдлага дор эх орон өдөр өдрөөр хөгжиж, агуу их амжилтыг олсон. Шинийн арван тавны баяр бол Хятад улсын уламжлалт баяр бөгөөд бид баяр хөөр, бахархлаар дүүрэн өргөн дэлгэр тэмдэглэдэг. Бид Ши Жиньпин даргын мэргэн удирдлага, намын бодлого болон Хятадын мөрөөдлийг магтан байдаг. Мөн бүх улсын ард түмний хамтын хүчин зүтгэл дор Хятад үндэстэн агуу их сүр хүчийг, хамаг дэлхийн дорно зүгт сүндэрлэнэ гэдэгт бид бат итгэдэг. Бид бүхэн Монгол Улсад ажиллаж, амьдарч, суралцан, нэгдмэл үзэл санааг баримтлахад анхаарч, Намын төв хороотой нягт нэгдэлтэй байж, Хятад, Монголын харилцааны тасралтгүй хөгжлийг дэмжин, агуу Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд хувь нэмрээ оруулах болно гэв.

Монгол дахь Хятадын цагаач иргэдийн холбооны дарга Бай Шуанжан хэлэхдээ: - Бид эх орны хөгжил цэцэглэлтээр бахархаж, эх орны халамжаар дулааныг мэдэрч байна. Монгол дахь Хятадын цагаач иргэдийн холбоо илүү хичээж, үнэнч сэтгэлээр Хятад, Монголын ард түмний нөхөрлөлийг улам сайжруулж, өөрсдийн сайн сайхан амьдралыг бий болгох болно!

МУИС-ийн Күнзийн институтын захирал Жу Жүнли хэлэхдээ: - Шинэ жилийн шинэ уур амьсгалд Күнзийн институт үргэлжлүүлэн хичээж, амжилтанд хүрч, хятад хэл болон Хятад улсын соёлыг түгээн дэлгэрүүлэх болно.

Хятадын банкны Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тэргүүн дэд төлөөлөгч Дай Шинжүн хэлэхдээ: - Хятад, Монголын харилцаа амжилттай хөгжиж, Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагуудад өргөн боломжийг нээн өгч байна. Бид хичээн ажиллаж, Монгол Улсад үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж, Хятад, Монголын хөгжлийн стратегийн уялдааг сайн холбох болно.

Хүлээн авалтын үеэр ЭСЯ-ны Соёлын зөвлөх Ли Вэй болон Консулийн газрын Сүмбэр нар дуу дуулж, хятад хэлний сайн дурын багш нар жүжгэн тоглолт үзүүлсэн юм. Түүнчлэн Хүслийн Өргөө бүрэн дунд сургууль болон 23 дугаар дунд сургуулийн Монгол сурагчид Хятадын үндэсний онцлог бүхий тоглолтууд үзүүлсэн юм. Сурагчид “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” киноны дууг дуулж, мөн Монгол гуталтай “Тансан лам” бүжиг бүжиглэн, хөтөлбөр бүр “Хятад, Монголын хослол”-ыг харуулж хүрэлцэн ирсэн зочид инээд хөөрөөр дүүрэн байлаа. Тоглолт өндөрлөсний дараа Хятадын уламжлалын дагуу бүх зочдын дунд оньсого таах тэмцээн болж, 100 орчим оньсогыг маш хурдан тааж байв. Монгол сурагчдын дотор оньсогын аварга байсан бөгөөд бүгд Хятадын соёлтой танилцан, шинийн арван тавны баярыг хамт тэмдэглэв.

Хүлээн авалт дулаан сайхан уур амьсгал дунд болж, Хятадын уламжлалт амттан өлзийт боов идэн, зочид эх орон цэцэглэн хөгжиж, бүх гэр бүлүүд аз жаргалтай байхыг хүсэн ерөөв.
