12-р сарын 30-ны үдээс өмнө Дундад улсын КН-ын төв хорооны дарга, Дундадын улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхийг удирдах багийн дарга Ши Жиньпин төв хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхийг удирдах багийн 8-р хурлыг даргалан хуралдуулж, илтгэл тавьсан байна. Тэрээр, энэ жил өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ ажил урагштай явагдан, чухал үр дүнд хүрч, тогтвортой нэмэгдэл, бүтцийн зохицуулалт, ардын амьжиргааны сайжрал, эрсдэлээс сэргийлэх зэрэг талын ажилд түлхэц боллоо. Ирэх жилд энэ ажлын үр дүнг бэхжүүлэн, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх талаар шинэ амжилтууд гаргана гэжээ.
2014 онд уг удирдах баг өөрчлөлтийн 80 төслийг амжилттай биелүүлснээс гадна төвийн бусад салбар 108 төслийг биелүүлж, өөрчлөлтийн салбарт 370 амжилт гаргасныг хурлаас онцолсон байна.
