solongonews
Лю Шөүчиний уран бичлэгийн үзэсгэлэн
2015-12-26 14:20
“Лю Шөүчиний уран бичлэгийн үзэсгэлэн” 12 дугаар сарын 26-ны өдөр Өвөр Монголын Үзэсгэлэнгийн ордонд нээлтээ хийлээ.

Өвөр Монголын Үзэсгэлэнгийн ордон, Хөххотын Биет бус соёлын өвийг хамгаалах төв, Хөххотын Үндэстний үзэсгэлэнгийн ордноос зохион байгуулсан “Лю Шөүчиний уран бичлэгийн үзэсгэлэн” 12 дугаар сарын 26-ны өдөр Өвөр Монголын Үзэсгэлэнгийн ордонд нээлтээ хийлээ.

Уг арга хэмжээнд Лю Шөүчиний олон жилийн хүчин зүтгэлээр бүтсэн 130 гаруй уран бичлэгийн бүтээл дэлгэгдсэн байна. Лю Шөүчинь 1940 онд ӨМӨЗО-ны Түмэд хошуунд төрж, 1959 онд цэрэгт татагджээ. Тэрээр 2000 онд тэтгэвэрт гарсны дараа уран бичлэгтэй салшгүй холбоотой болж, Мао Зэдүн тэргүүлэгчийн шүлэг, захиаг хуулан бичсэн ба 80 метрийн урт “Коммунист намын сурталчилгаа”, Мао тэргүүлэгчийн “Лао Сань цуврал” бүтээл болон Ши Жиньпиний үгийн түүврийг уран бичлэгээр зохион бүтээжээ.

Уг үзэсгэлэн нь 3 – 5 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Өвөр Монголын Утга урлагийн холбоо, Хөххотын Биет бус соёлын өвийг хамгаалах төвөөс “Лю Шөүчиний уран бичлэгийн форум”-ыг зохион байгуулна. Мөн Лю Шөүчинь хэсэг уран бүтээлээ уран бичлэг сонирхдог хүмүүст худалдаж, Хөххотын залуучуудын холбоо, Хөххотын залуу аж ахуйн нэгж, нийгэмлэгтэй хамтран амьдралын боломжгүй, ядуу сурагчдад орлогоо зориулах юм байна.

Зохиогч: Арвинтал
Найруулагч: Hurtsaa
Эх сурвалж : Solongo
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл