Гэрэлт наран өдөр бүр эх дэлхийг ээлжээр гийгүүлж, өдөр хоног зарчим ёсоор ээлжлэн солигдож байгаа шиг Дундад, Америк хоёр орны хүмүүс нь нэлгэр том номхон далайгаар гүүр болгон нааш цааш төгсөлгүй зорчиж байдаг. Өнөөдөр гэхэд Дундад улсын дарга Ши Жиньпин АНУ-д хийх албан ёсны айлчлалаа эхлүүллээ. Энэхүү айлчлал нь Дундад, Америкийн харилцааны түүхэн үйл явцад шинэ нэгэн хөшгийг нээх төдийгүй Дундад, Америк хоёр орны ирээдүйн хандлага болон иргэдийн язгуур эрх ашигтай холбогдох юм. Мөн олон улс болон бүс нутгуудын нөхцөл байдалд боломжийн нөлөө авчрах далайцтай айлчлал болох юм.
АНУ-ын ерөнхийлөгч Обама болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн туслагч Сюзан Райс нар Ши Жиньпин даргын айлчлалыг ихээхэн хүндэтгэн үзэж байгаа гэдгээ илэрхийлэв.
