
Эрээн хот дэд бүтцийн бүтээн байгуулалтын том төслүүдээ Торгоны замын эдийн засгийн бүсийн төлөвлөгөөнд оруулж, Дундад-Монгол-Оросыг холбоосон олон улсын ложистикийн төвийг байгуулах талаар идэвхтэй ажиллаж байна гэж Эрээн хотын намын хорооны нарийн бичгийн дарга Мө Юнбө сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна.
Тэрээр хэлэхдээ: - 2014 онд Эрээн боомтын импорт экспортын бараа нийлүүлэлтийн хэмжээ 13.5 сая гаруй тоннд хүрч, гадаад худалдааны хэмжээ 3.6 тэрбум ам.долларт хүрчээ. 2015 оны 4 дүгээр сарын байдлаар Эрээн боомтын бараа нийлүүлэлт 3 сая 840 мянга гаруй тоннд хүрч, давхацсан тоогоор хилээр 513 мянган хүнийг нэвтрүүлжээ.
Дундад Монголын хил дамнасан цахим худалдааны менежер Ли Пинюунь хэлэхдээ: - 2014 оны 6 дугаар сарын 5-аас Эрээн хотыг улсын гол нээлттэй туршилтын бүс болгохоор шийдсэн юм. Тус жилийн 8 дугаар сард Дундад улсын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчилж, хоёр тал Дундадын-Эрээн, Монголын-Замын-Үүдэд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахаар хэлэлцэж тохирсон. Дараа нь Эрээн хот "нэг бүс нэг зам"-ын байгуулалтад оролцох ажлаа эхлүүлсэн гэжээ.
Тэрээр хэлэхдээ: Эрээн хот өмнө нь Монгол Улсын Улаанбаатар, Дорноговь аймаг, Сэлэнгэ аймаг, Эрдэнэт хот, Замын-Үүд хот зэрэг 9 аймаг, хоттой найрсаг хамтын ажиллагааны харилцаа тогтоож, Дундад Монголын сайн хөршийн найрсаг харилцааг ахиулах механизмыг бүрдүүлжээ. Өдгөө жил тутамд Монгол Улсын засгийн газар болон орон нутгийн төлөөлөгчдийн 40 баг, 700 гаруй хүн Эрээн хотод айлчилж байна.
