solongonews
Ши Жиньпин Оросын ГХ-ийн сайдтай уулзлаа
2015-02-03 18:04
Дарга Ши Жиньпин 2-ны өдөр Ардын их хурлын ордонд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хүлээж авч уулзлаа.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, өнгөрсөн нэг жилд Хятад-Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа хөгжлийн шинэ шатанд шилжиж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг амжилт тогтоолоо. Шинэ онд ерөнхийлөгч В.Путинтэй нягт хэлхээ холбоотой байж, хоёр талаараа тохиролцсон нийтлэг ойлголтуудын практик хэрэгжилтийг хамтаар ахиулахыг хүсэж байна. 2015 онд дэлхийн 2-р дайнд ялсны 70 жилийн ой тохиож, Хятад, Орос хоёр орон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран дурсан тэмдэглэх цогц арга хэмжээнүүдийг сайтар зохион байгуулж, дэлхийн 2-р дайны хоёр том дайны талбар болсон Хятад, Орос хоёр орон дэлхийн ард түмний Фашизмын эсрэг дайнд оруулсан түүхт хүчин зүтгэлийг харуулахын зэрэгцээ дайны дараах олон улсын энх тайван болон аюулгүй байдлыг хамтаар хамгаалах хэрэгтэй гэжээ.

Лавров дарга Ши Жиньпинд ерөнхийлөгч Путиний дотно мэндчилгээг дамжуулжээ. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн онд Орос, Хятад хоёр орны тэргүүд таван ч удаа уулзаж, өндөр төвшинд нийтлэг ойлголттой болсон нь хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Орос, Хятадын хамтын ажиллагаа нь дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Хятад улстай хамтран дэлхийн 2-р дайнд ялсны 70 жилийн ойг дурсан тэмдэглэх холбогдох арга хэмжээг сайтар зохион байгуулж, НҮБ-ын дүрэм болон зарчим зорилтыг хамтаар хамгаалахад Оросын тал бэлэн байна гэжээ.

 

Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл