solongonews
Ши Жиньпин эмгэнэл илэрхийлэв
2026-01-05 09:28
Ши Жиньпин эмгэнэл илэрхийллээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Швейцарын Вале (Valais) мужид гарсан гал түймрийн улмаас 01-р сарын 04-нд Швейцарын Холбооны Ерөнхийлөгч Памланд эмгэнэлийн цахилгаан илгээв.

Дарга Ши Жиньпин цахилгаандаа: Вале мужийн Кран-Монтана (Crans-Montana) хотод гарсан ноцтой гал түймэрт олон хүний амь нас хохирсонд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд, Хятадын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс амь насаа алдсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж, ар гэрийнхэнтэй нь уй гашууг нь хуваалцан, шархадсан иргэдэд хурдан эдгэрэхийг хүсэн ерөөжээ.

Мөн өдөр Вале мужийн цагдаагийн байгууллагаас гал түймрийн улмаас нэмэлтээр 16 хүний биеийн байцаалт тогтоогдож, одоогоор нийт 40 амь насаа алдсан иргэдийн 24-ийнх нь хэн болохыг баталгаажуулсан гэж мэдэгдлээ. Эдгээр 16 хүн дунд 10 Швейцарь, 2 Итали, 1 Итали гаралтай АНЭУ-ын иргэн, 1 Румын, 1 Франц, 1 Турк улсын иргэн багтаж байгаа бөгөөд насны хувьд хамгийн бага нь 14 настай байв.

Цагдаагийн мэдээлснээр, гал түймэр 01-р сарын 01-ний үүрээр Вале мужид байрлах “Констелляц” (Constellation) нэртэй бааранд гарч, улмаар 40 хүн нас барж, 119 хүн шархадсан байна. 01 дүгээр сарын 03-ны байдлаар нас барсан хүмүүсийн дунд 8 Швейцарь иргэн багтсаныг тогтоолоо.

Орон нутгийн прокурорын байгууллагаас урьдчилсан шалгалтаар, гал түймэр шампанск дарсны шилэн дээр байрлуулсан салютын очноос үүдэлтэй байх магадлалтайг тогтоож, тус баарны хоёр эзэнд холбогдох эрүүгийн мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн бөгөөд ослын шалтгааныг нарийвчлан тогтоох ажиллагаа үргэлжилж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл