solongonews
”Ши Жиньпиний хуулийн засаглалт улсын тухай бүтээлийн түүвэр” (I боть) хэвлэгдэв
2025-11-17 11:46
”Ши Жиньпиний хуулийн засаглалт улсын тухай бүтээлийн түүвэр” (I боть) хэвлэгдэв

ХКН-ын Түүх, сурвалж бичгийн судалгааны хүрээлэнгийн редакторлосон  "Ши Жиньпиний хуулийн засаглалт улсын тухай бүтээлийн түүвэр" (I боть) саяхан хэвлэгдэн, уншигчдын хүртээл боллоо.

ХКН-ын XVIII их хурлаас нааш Ши Жиньпин даргаар удирдуулсан ХКН-ын Төв хороо “хуулиар улсаа бүх талаар засах”-ыг “дөрвөн цогц” стратегийн чухал хэсэг болгон хэрэгжүүлж, Хятад улсын эрх зүйн тогтолцоог шинэ түвшинд хүргэсэн билээ. Энэ үйл явцад Ши Жиньпиний хуулийн засаглалын үзэл санаа бүрэлдэн төлөвшсөн бөгөөд энэхүү үзэл санаа нь Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон юм. Түүнчлэн шинэ эриний хуулийн засаглалт улсыг бүх талаар цогцлон хөгжүүлэх үндсэн баримжаа, онолын чухал тулгуур болж байна.

Энэ удаа хэвлэгдсэн I ботид Ши Жиньпин дарга 2012 оны 12-р сараас 2025 оны 2-р сар хүртэл хуулийн засаглалын бүтээн байгуулалтын талаар хэлсэн үг, тавьсан илтгэл, өгсөн чиглэл, нийтэлсэн голлох бүтээлүүдээс нийт 69 бичвэрийг багтаажээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл