solongonews
Дарга Ши Жиньпин Шанхайн төлөөлөгчдийн багийн хянан зөвлөх хуралд оролцов
2016-03-06 11:55
Дарга Ши Жиньпин Шанхайн төлөөлөгчдийн багийн хянан зөвлөх хуралд оролцов.

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 5-ны үдээс хойш XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы Шанхайн төлөөлөгчдийн багийн хянан зөвлөх хуралд оролцож, шинийг санаачлах, бусдаас урьдаар хийх хүч зориг, өөдлөн дэвших цог жавхаатайгаар эв зохицонгуй, бохирдолгүй, нээлттэй, хамтран эдлэх хөгжлийн үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, өөрчлөлт нээлтийн арга хэмжээ системтэй төвлөрөхөд хүчин зүтгэж, бүх дэлхийд үр нөлөөтэй шинжлэх ухаан техникийн шинийг санаачлах төвийн бүтээн байгуулалтад зүтгэх хэрэгтэй гэж онцлов.

Шанхайн төлөөлөгчдийн багийн хурал амжилттай болж, дарга Ши Жиньпин сонсон тэмдэглэж, төлөөлөгчидтэй гүнзгий ярилцаж байв.

Төлөөлөгчдийн яриаг нарийн хянамгай сонссоны дараа Ши Жиньпин дарга үг хэлэв. Тэрээр Засгийн газрын ажлын тайланг бүрэн зөвшөөрч байгаагаа илтгэж, өнгөрсөн 5 жил бол Хятадад улсын хөгжлийн маш ер бусын 5 жил болно. Учир нь бүх улсын үндэстнүүдийн ард түмэн сэтгэл нэгдэж, зам нээн шинийг санаачилж, аюул гамшгаас айхгүйгээр эрэлхэгээр тэмцэж, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, байгаль орчны зэрэг бүтээн байгуулалтыг ахиулж, манай улсын эдийн засгийн хүч, шинжлэх ухаан техникийн хүч, улсын батлан хамгаалалтын хүч шинэ шатанд гарч, ард түмний амьдралын түвшин шинэ шатанд хүрч, дэлхий дээрх байр суурь болон нөлөөлөх хүч шинэ шатанд гарсан байна гэж чухалчлав.

Ши Жиньпин Шанхай нэг жилийн турш өөрчлөлтийг сайтар хэрэгжүүлж, шинийг санаачлахаар эрхэм зорилгоо болгож, гаргасан шинэ амжилтыг нотлов. Тэрээр 2016 он бол чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх шийдвэрт шат үеийн эхний жил тул бүх талын ажлыг сайтар хийх нь маш чухал юм гэж чухалчлав. Шанхайн чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтаар гол болгож, өөрчлөлт хийхээр бүх хүчээ дайчилж, чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтыг дахин шинэ шатанд хүргэхийг хүсэв. Ши Жиньпин эдийн засгийн байгууламжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэхэд гол нь Засгийн газар болон зах зээлийн харьцааг сайтар шийдвэрлэх хэрэгтэй гэж зааж гаргав.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл