solongonews
Хятадын хиймэл оюун ухаан дэлхийн засаглалыг манлайлж байна
2026-07-20 16:35
Хятадын хиймэл оюун ухаан дэлхийн засаглалыг манлайлж байна

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурлын гол илтгэлдээ Ши Жиньпин дарга хиймэл оюун ухааныг хөгжүүлэх нь улс орнуудын дангаараа хийх ажил биш, харин дэлхийн хамтын ажиллагааны симфони байх ёстой гэж онцолсон юм. Олон улсын зүтгэлтнүүд энэхүү бага хурал нь хиймэл оюун ухааныг дэлхийн хамтын хөгжил цэцэглэлт, хамтын аюулгүй байдлын гол хөдөлгөгч хүч болгон байрлуулах талаар өргөн хүрээтэй нийтлэг ойлголтыг бий болгож, олон улсын хамтын ажиллагаа, солилцоонд шинэ эрч хүч оруулсан гэж тэмдэглэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ясмин Фуад:

- Хиймэл оюун ухааныг Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцийн ажилд гүнзгий нэгтгэх ёстой гэж би үзэж байна. Эдгээр технологиуд нэгэнт доройтсон, эсвэл экологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж буй газарт амархан нэвтрүүлэх боломжтой. Хиймэл оюун ухааныг одоо байгаа эрт сэрэмжлүүлгийн системтэй, ялангуяа ган гачгийн үед хослуулснаар эдгээр асуудлыг шийдвэрлэх арга барилаа өөрчлөх болно. Бид мөн хиймэл оюун ухаан, цөлжилтийг хянах чухал чиглэлээр Хятадтай хамтран ажиллахыг хүсэж байна.

Перугийн Конгрессын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Фернандо Роспиглиоси:

- Хиймэл оюун ухаан нь өнөөгийн дэлхий нийтийн тулгамдаж буй гол асуудлуудын нэг тул хиймэл оюун ухааны салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжих тухай дарга Ши Жиньпиний санаачилга маш чухал гэж би үзэж байна. Хятад улс бол хиймэл оюун ухааны салбарт хамгийн дэвшилтэт орнуудын нэг гэдэг нь эргэлзээгүй. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл