solongonews
Эммануэль Макрон Чэндү хотод зочиллоо
2025-12-05 10:32
Эммануэль Макрон Чэндү хотод зочиллоо

Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон 12-р сарын 3-5-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийж байна.
Эммануэль Макрон Бээжинд хийсэн айлчлал дуусгаад 12-р сарын 4-ны орой  нисэх онгоцоор Чэндү хотод хүрэлцэн ирж  БНХАУ-д дахь төрийн айлчлалаа үргэлжлүүлж байна.  .
Чэндү хот Хятадын баруун өмнөд бүсийн чухал хот бөгөөд үндэсний түүх соёлын алдартай хот, олон улсын тээврийн томоохон зангилаа хот юм. 1981 онд Чэндү болон Францын Монпелье хот найрамдалт харилцаа тогтоон, Хятад, Францын анхны найрамдалт хотууд болсон юм.

Энэ бол Францын ерөнхийлөгч Эммануэль макроны 2017 онд Франчын ерөнхийлөгчийн тушаалд орсноос нааш БНХАУ-д хийж буй дөрөвдөх удаагийн төрийн айлчлал, мөн ч анх удаа Сычуань мужид зочилж буй юм.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл