solongonews
Ши Жиньпин ХКН-ын нэрийн өмнөөс бүх Хятадын сэхээтнүүд, хөдөлмөрчид, залуучуудад баярын мэндчилгээ дэвшүүлэв
2016-04-30 10:28
ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Аньхүй мужийн Хэфэй хотноо сэхээтнүүд, хөдөлмөрийн сайчуул, залуусын төлөөлөгчдийн чуулганыг даргалан, чухал илтгэл тавилаа.

     ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Аньхүй мужийн Хэфэй хотноо сэхээтнүүд, хөдөлмөрийн сайчуул, залуусын төлөөлөгчдийн чуулганыг даргалан, чухал илтгэл тавилаа. Тэрээр, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулан, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт буюу Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд эрхбиш мэдлэг боловсрол, хүч хөдөлмөр, залуучууддаа түшиглэх хэрэгтэй. Сэхээтнүүд, хөдөлмөрчид, залуучууд маань цаг үетэйгээ зэрэгцэн урагшилж, үүрэг хариуцлагаа ягштал биелүүлж, өөрийн хувь заяаг улс үндэстний хувь заяатай холбож, хамтын хүсэл зорилтоо биелүүлэхийн төлөө хичээн ажиллах хэрэгтэй гэлээ.

    Ши Жиньпин ХКН-ын нэрийн өмнөөс бүх Хятадын сэхээтнүүд, хөдөлмөрчид, залуучуудад "5.1"-ний олон улсын хөдөлмөрчдийн баяр, 5 дугаар сарын 4-ний залуучуудын баярын халуун мэндчилгээ дэвшүүллээ.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио  
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл