ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 11-нд Бээжинд Норвегийн Гадаад харилцааны сайд Эспен Барт Эйдетэй хэлэлцээ хийв.
Хятад улс Норвегийг Европ дахь чухал, тогтвортой түнш хэмээн үздэг гэж Ван И мэдэгдлээ. Тэрээр:
- Норвеги улс Хятадын талаарх эерэг, тогтвортой, прагматик, оновчтой бодлогыг үргэлжлүүлж, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хамтран хэрэгжүүлж, бие биенийхээ гол ашиг сонирхлыг хүндэтгэж, анхаарч буй зүйлийг харгалзан, нээлттэй байдал, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг дэмжиж, Хятад, Норвегийн харилцааг шинэ түвшинд гаргана гэдэгт найдаж байна гэж илэрхийлэв.
Эйде:
- Норвеги улс Хятадын цахилгаан тээврийн хэрэгсэлд бүрэн нээлттэй бөгөөд тэг тарифын бодлого баримтлахаа мэдэгдэв. Ши Жиньпиний дэлхийн засаглалын санаачилга нь Норвегийн үзэл ойлголттой маш сайн нийцэж байгаа бөгөөд Норвеги улс НҮБ-ын дүрмийн үзэл баримтлал, дэг журамд суурилсан олон талт худалдааны системийг дэмжихийн тулд Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна гэж хэллээ.
