"Ши Жиньпин: Төр улсыг засах тухай" номын V ботийг сурталчлах арга хэмжээ 7-р сарын 15-нд Казахстаны нийслэл Астана хотод боллоо.
"Ши Жиньпин: Төр улсыг засах тухай" номын V боть нь Ши Жиньпиний "Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа"-ны хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг цогцоор нь, системтэй тусгаж, олон улсын нийгэмлэгт Хятад маягийн орчин үеийн шинэчлэл, орчин үеийн Хятадыг ойлгоход туслах эрх мэдэл бүхий эх сурвалжийг бий болгосон. Хятад, Казахстан бол орчин үеийн хөгжлийн замд хамт урагшлаа орон бөгөөд дарга Ши Жиньпиний чухал бүтээлүүдэд үндэслэсэн засаглалын туршлагын талаар хоёр орон гүнзгий солилцоо хийх нь Хятад-Казахстаны хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад чухал ач холбогдолтой гэдэгт оролцогчид санал нэгдсэн байна.
Арга хэмжээний үеэр Хятад улс Казахстаны зочдод "Ши Жиньпин: Төр улсыг засах тухай" номын IV ботийн Казах хэлсний хувилбар болон V ботийн Орос хэлний хувилбарыг бэлэглэв. Хоёр улсын судалгааны төвүүд, аж ахуйн нэгжүүд, их дээд сургуулиудын төлөөлөгчид ажил хэрэгч хамтын ажиллагаа орон нутгийн иргэдэд хэрхэн ашиг тусаа өгсөн талаар тод түүхүүдээ хуваалцав. Арга хэмжээнд оролцсон мэргэжилтнүүд санал бодлоо солилцож, Хятад-Казахстаны хувь заяаны цогц нэгдэл, "Бүс ба зам" санаачилга зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ.
