Дэлхий ертөнц өөрчлөлтийн дунд урагшилж байна. Энэ жилийг эргэн харахад Хятад улс дэлхийд ямар ул мөр үлдээсэн бэ? Хятадын интеграци, дэлхий ертөнцтэй харилцах харилцаанд ямар шинэ координатууд үлдээсэн бэ?

Ши Жиньпин зохион байгуулах эрхийг хүлээн авах үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой гар барьж байна Зургийг: ШЕ ХУАНЬЧЫ
2025 оны 11-р сарын 1-нд БНСУ-ын Кёнжү, Бэкжон дахь хурлын төвд талбай дүүрэг үзэгчдийн хүлээлтийн дунд дарга Ши Жиньпин, Хятад улс 2026 оны 11-р сард Гуандүн мужийн Шэньжэнь хотод АПЕК-ийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын 33 дахь уулзалтыг зохион байгуулна гэдгээ ёс төртэй зарлав.
ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны IV бүгд хурал дараагийн таван жилийн хөгжлийн шинэ төлөвлөгөөг тодорхойлж, шинэ түүхэн үйл явдлыг тэмдэглэж, Хятад маягийн орчин үеийн хөгжлийг үргэлжлүүлэн урагшлуулах хүчирхэг уриалга гаргасан билээ.
9-р сарын 8-нд Ши Жиньпин дарга БРИКС-ийн удирдагчдын онлайн дээд хэмжээний уулзалтад оролцож, чухал үг хэлж, нэгдэж, хамтран ажиллаж, хамтаар урагшлахыг бүх талуудад уриалсан.
Энэ жил Ши Жиньпин дарга Вьетнам, Малайз, Камбожид айлчлах үеэрээ хамтын ажиллагааны 108 баримт бичигт гарын үсэг зурж, Хятад-Төв Азийн дээд хэмжээний II уулзалтын үеэр Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны төв, платформуудын нээлтэд оролцсон бөгөөд АПЕК-ийн Гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний уулзалтад "харилцан ашигтай хамтын ажиллагаа бол хүн төрөлхтний урагшлах зөв зам" гэдгийг онцолсон. Ши Жиньпин дарга харилцан ашигтай хамтран ажиллах, нээлттэй дэлхийн эдийн засгийг бүтээхийг бодит үйлдлээрээ дэмжих тал дээр нээлттэй байр суурь, чин сэтгэлээ олон удаа харуулсан.

Тяньжинь-Төв Азийн хуваарьт ачааны галт тэрэгний анхны гараа Зургийг: ЛИ РАНЬ
ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны IV бүгд хурлын үеэр гаргасан "Том гүрнүүдийн харилцаа олон улсын байдалд нөлөөлж, олон улсын нөхцөл байдлын хувиралт өөрчлөлт нь дотоодын хөгжилд гүнзгий нөлөөлдөг" гэсэн чухал дүгнэлт нь Хятадын үндэстний агуу сэргэн мандалт болон зуун жилд тохиолдож байгаагүй дэлхий ертөнцийн томоохон өөрчлөлт хувиралт солбицсон цаг эриний онцлог шинжийг тодорхой харуулсан байна.
Хятад улс бэрхшээлийг даван туулж, эрсдэлтэй тэмцэж, сорилтуудыг даван туулж, том гүрний үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хадгалахад хувь нэмэр оруулсан юм.

Оросын нийслэл Москва хотод цэргийн найрал хөгжмийн баг ЗХУ-ын эх орноо хамгаалах дайны ялалтын 80 жилийн ойн жагсаалд оролцов Зургийг: ЛАЙ ШЯНДҮН
Энэ жил Москвагаас Бээжин хүртэл Дарга Ши Жиньпин, Оросын Ерөнхийлөгч Путин нар гүнзгий солилцоо, нягт харилцаа холбоо тогтоосон. Хятад, Орос улсууд Дэлхийн 2-р дайны ялалтын ололт амжилтыг хамгаалахын тулд гар гараасаа барин, жанжлах үзэл болон хүчирхийллийн улс төрийн эсрэг хүчтэй дуу хоолойгоо илэрхийлсэн.
Том гүрнүүдийн хоорондын эв найрамдал нь дэлхийн энх тайванд чухал ач холбогдолтой бөгөөд том гүрнүүдийн хамтын ажиллагаа нь дэлхийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Орон нутгийн цагаар 2025 оны 10-р сарын 30-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Пусан хотод уулзав Зургийг: ХУАН ЖИНВЭНЬ
10-р сарын 30-нд БНСУ-ын Пусан хотод дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай зургаан жилийн дараа дахин уулзсан нь Хятад, Америкийн харилцааны чухал мөч байлаа.
100 гаруй минутын гүнзгий солилцооны үеэр Ши Жиньпин дарга түүхийг эргэн дурсаж, ирээдүйн тухай сэтгэн бодож, хоёр тал асуудлыг томоор харж,хамтран ажиллахын алс хэтийн ашиг сонирхлыг илүү бодолцох ёстойгоос биш, харин харилцан өс хонзон санаж, хариугаа аван тулалдах чөтгөрийн тойрогт орж болохгүй. Асуудалтай шууд нүүр тулж, байр сууриа тодорхойлох ёстой гэж үзсэн юм. Дарга Ши Жиньпин стратегийн өндөрлөг болон алс хэтийн хараагаар Хятад Америкийн харилцааны хөгжлийн том чиг хандлагыг зохицуулсаар ирсэн юм.
Хагас зуун жилийн өмнө, Хүйтэн дайны төмөр хөшигний дор, Хятад, Европын холбооны ахмад үеийн удирдагчид албан ёсны дипломат харилцаа тогтоох түүхэн шийдвэр гаргасан.
Хөрш орнуудтай хувь заяаны хамтын цогцын бүүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, хөгжиж буй орнуудтай эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, сүүлийн нэг жилийн хугацаанд төрийн тэргүүний дипломат ажиллагааны удирдлага дор Хятад улс эрх тэгш, нээлттэй, хамтын ажиллагаанд суурилсан дэлхийн түншлэлээ тасралтгүй өргөжүүлж, үндэсний сэргэн мандалтын таатай гадаад орчныг идэвхтэй бүрдүүлж, хамтын хөгжил цэцэглэлтийг тууштай эрэлхийлж байна.

Тяньжин Мэйжянгийн хурал үзэсгэлэнгийн төвийн гаднах цэцгийн мандалууд Зургийг: СҮНЬ ФАНЬЮЕ
Хүн төрөлхтөнд шинэ бөгөөд илүү увь нэмэр оруулах нь Хятадын Коммунист Намын ариун үүрэг хариуцлага, тууштай итгэл үнэмшил юм.
Өнөөдөр дэлхий ертөнц шинэ уулзвар дээр зогсож байна. Энх тайван эсвэл дайн дажин, харилцан яриа эсвэл сөргөлдөөн, харилцан ашигтай хамтын ажиллагаа эсвэл тэг нийлбэрийн тоглоомд орж байна. Өнөөдрийн хийсэн сонголтоос түүхийн дүүжин хэний талд байх нь шийдэгдэх болно.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын 80 жилийн ойн үеэр Хятад улс олон талт байдлын бамбарыг өндөрт өргөж, дэлхийн дөрвөн томоохон санаачилгыг дэвшүүлэн хэрэгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулахын тулд нэгдэж, хамтран ажиллахыг чин сэтгэлээсээ урьж байна.
"Цаг үе хүнд байх тусам бид энх тайвнаар зэрэгцэн орших анхны хүсэл эрмэлзлээ улам их баримталж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд итгэх итгэлээ бэхжүүлж, түүхэн дэвшлийн логикоор урагшилж, цаг үеийн чиг хандлагаар хөгжихийг шаардах ёстой"гэж Ши Жиньпин дарга "Шанхайн хамтын ажиллагааны байгууллага+"-ын уулзалтын үеэр хэлэв. Шинэ эрин үед Хятад улс дэлхийн хэмжээний алсын хараа, манлайллын тусламжтайгаар дэлхий нийтэд сорилтуудыг даван туулах чиглэлийг зааж өгсөөр байна.
11-р сарын 25-нд Ши Жиньпин дарга Хятад улсад төрийн айлчлал хийхээр ирсэн Тонга улсын эзэн хаан Тупоу VI-тай уулзаж, Хятадын дэлхийн дөрвөн санаачилга нь бүх улс орны нийтлэг хөгжил, энх тайвныг дэмжих зорилготой болохыг онцолсон. Тупоу VI Хятад улсад айлчлах үеэрээ Фүжянь мужийн Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн их сургуульд өөрийн биеэр Жюньцао хэмээх өвс тарьсан. Хятадын энэхүү "аз жаргалын өвс" нь олон жилийн турш Номхон далайн арлын улсууд болон хөгжиж буй орнуудын ард түмэнд тогтвортой аз жаргал авчирсаар ирсэн.
Цэвэр хүнснээс тогтвортой орон сууц хүртэл, цэвэр эрчим хүчнээс хөгжил цэцэглэлтэд хүрэх зам хүртэл дэлхийн дөрвөн санаачилга нь дэлхийн нийтийн энх тайван, хөгжил, хамтын ажиллагааны төлөөх хүчтэй хүсэл эрмэлзлийг хангаж, олон оронд тогтвортой байдал, хөгжлийн найдварыг авчирдаг.

Ажилчид Кенийн баруун хэсгийн Накуру мужийн тариалангийн талбайд Жюньцао өвсийг хураажээ Зургийг: ЯН ГУАН
"Бид амлалтаа биелүүлэх шийдвэр зориг, итгэл үнэмшилтэй байна" гэж дарга Ши Жиньпин 9-р сарын 24-нд болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын үндэсний хэмжээнд тодорхойлсон шинэ хувь нэмрийг зарлав. Зарим улс орнууд уур амьсгалын асуудлаас ухарч буцаж, уур амьсгалын өөрчлөлтийг худал гэж нэрлэж байгаа ч Хятад улс дэлхийн уур амьсгалын засаглал, ногоон өөрчлөлтийн тэргүүлэх хүчин болж, дэлхийд үлгэр дуурайл үзүүлэв. 10-р сарын 13-нд дарга Ши Жиньпин Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалтын үеэр "Бид энэ эрин үед эмэгтэйчүүдийг үүрэг хариуцлагаа хүлээх, дэлхийн засаглалд гүнзгий оролцох, засаглалын үр шимийг хуваалцахад нь дэмжих ёстой" гэж онцолсон. 1995 онд Бээжинд болсон Эмэгтэйчүүдийн дэлхийн хурлаас энэхүү Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалт хүртэл Хятад улс дэлхий даяар эмэгтэйчүүдийн үйл хэргийн тууштай дэмжигч байсаар ирсэн.

"Эмэгтэйчүүд, охидын дижитал чадавхийг бэхжүүлэх үзэсгэлэн"-д Танзани, Этиопоос ирсэн зочид Дүн үндэстний жүжигчидтэй хамт дуулж, бүжиглэв Зургийг: ЛЯН ШЮЙ
4-р сарын 29-нд Ши Жиньпин дарга Шанхайн Пүдүн дахь Шинэ Хөгжлийн Банк (NDB)-д ажиллаж:"Дэлхийн өмнөд хэсэг нь дэлхийн энх тайвныг хадгалах, хамтын хөгжлийг дэмжих, дэлхийн засаглалыг сайжруулах чухал хүчин болж, хамтдаа өсөн дэвжлээ." гэжээ.
Түүхийн хүрд урагшилж, цаг үеийн урсгал зогсохгүй. Хятадын ард түмэн түүхийн зөв талд, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшлийн талд бат зогсож, энх тайван хөгжлийн замаар замнаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын тулд дэлхийн улс түмэнтэй хамтран ажиллаж байна. 9-р сарын 3-нд Тяньаньмэний талбайд дарга Ши Жиньпин "Хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн эрхэм зорилго заавал ялах болно" гэж ёслол төгөлдөр зарлав.
Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдөж, хичнээн олон саад бэрхшээл тулгарч байсан ч Хятад улс хувь заяаны хамтын цогцын зөв замаар бүх улс оронтой хамтран ажиллаж, хүн төрөлхтний соёл иргэншлийн гэрэлт ирээдүйг нээх болно.
