solongonews
Ван Жүнь “Илтгэл”-ийг хянан зөвлөв
2015-01-27 09:37
1 сарын 26-ны үдээс хойш ӨЗО-ны намын хорооны ерөнхий найруулагчийн дарга, ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны эрхлэгч Ван жүнь ӨЗО-ны 12 дугаар хугацааны ардын төлөөлөгчдийн их хурлын 3 дугаар хуралд оролцож байгаа төлөөлөгчидтэй загийн ордны ажлын илтгэлийг зөвлөв.

1 сарын 26-ны үдээс хойш ӨЗО-ны намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны эрхлэгч Ван жүнь ӨЗО-ны 12 дугаар хугацааны ардын төлөөлөгчдийн их хурлын 3 дугаар хуралд оролцож байгаа Хөххотын төлөөлөгчдийн бүлгэмийн төлөөлөгчидтэй хамт засгийн ордны ажлын илтгэлийг хянан зөвлөхдөө чухалчилсан нь, дарга Ши Жиньпиний чухал ярианууд болон Өвөр Монгол оронд шинжлэн байцаах үеийн чухал ярианы зориг санааг гүнзгий суралцан хэрэгжүүлж, төвийн бүх төрлийн шийдвэрт бодлого байрлуулалтыг бүх талаар найдваржуулж, 2014 оны ӨЗО-ны аж ахуй нийгмийн хөгжлийн олсон амжилт болон туршлагыг хянамгай дүгнэн гүйцэд нотолж, энэ жилийн бүх төрлийн ажлаа үнэнхүү сайтар хийж, Өвөр Монголын одоохчлох бүтээн байгуулалтын шинэ байдлыг чармайн нээх хэрэгтэй гэжээ. Хөххотын төлөөлөгчдийн бүлгэмийн төлөөлөгчид өөр өөрийн ажлын бодит байдалтайгаа уялдуулан бохирдолгүй малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүнийг дээшлүүлэн боловсруулж гадагш гаргах суурны бүтээн байгуулалтыг ахиулах, “Арвыг бүрхүүлэх” инженерийг гүнзгий хэрэгжүүлэх зэрэг асуудлын тухай санал сануулга дурджээ.

Төлөөлөгчдийн хэлснийг нарийн хянамгай сонссоны дараа Ван Жүнь зааж гаргасан нь, сайхан өнгөрсөн 2014 он бол ӨЗО-ны хөгжилтийн ахиц дунд чухал хөшөө дурсгалын ач холбогдолтой нэг жил болно. Нэг жилийн турш, намын төв хорооны эрс чанга удирдлага доор, бүх орон даяараа дарга Ши Жиньпиний чухал ярианууд болон Өвөр Монголд шинжлэн байцаах үеийн чухал ярианы агуулгыг гүнзгий хэрэгжүүлж, төвийн эл зүйлийн шийдвэрт бодлого байрлуулалтыг бүх талаар туушлуулан найдваржуулж, нэмэгдлийг тогтуун байлгах, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, бүтцийг тохируулах, ардын амьдралыг харгалзах, амар тайван байдлыг ахиулах, аюул түгшүүрээс сэргийлэх бүх төрлийн ажлыг нэгдэлтэй төлөвлөн ахиулж, эл зүйлийн үйлсийн шинэ амжилтыг олжээ гэжээ.

Ван Жүнь зааж гаргасан нь, аж ахуйн байдал төвөг будлиантай, буурах байдал үргэлжлэн нэмэгдсэн байдалд, иймэрхүү сайн амжилт бүтээмжийг олсон нь үнэнхүү хялбар бус, заавал гүйцэд нотолж, хувь дахинаар нандигнах хэрэгтэй, заавал нарийн хянамгай дүгнэж, бадруулан баримтлах хэрэгтэй. Бүх газар орон эл салбар ӨЗО-ны намын хороо, засгийн ордны байрлуулалт шаардлага ёсоор, үнэн бодитой ажиллан, 2015 оны аж ахуй нийгмийн хөгжлийн бүх төрлийн харалт үүргийг бүх талаар биелүүлэхийг батлах хэрэгтэй гэжээ.

Ван Жүнь зааж гаргасан нь, өнгөрсөн нэг жилд Хөххотын намын хороо, засгийн ордон бүх хотын үндэстнүүдийн дарга удирдлага олон түмнээ нэгтгэн дайчилж\, хичээн ажиллаж, аж ахуй нийгмийн хөгжилтдөө сайн амжилт бүтээмж олсон байна. ӨЗО-ны төв хотын хувьд Хөххот шинэ байдалд шинэ хувиралт, шинэ онцлог, шинэ шаардлагыг гүнзгий хийж, оновчтой эзэмшиж, хэлбэрээ хувируулах, бүтцээ тохируулах, өөрчлөлтийг атган нээлтийг ахиулах, ардын амьдралыг харгалзах зэрэг бүх талын ажлаа бүх орны жишээ үзүүлэх чиг болгохоор хичээх хэрэгтэй. ӨЗО-ны бүх холбогдол бүхий салбар үүрэг чадавхын үйлдлээ гүйцэд бадруулж Хөххотын эл зүйлийн үйлсийн хөгжлийг ихээр дамжиж, Хөххотыг тэргүүний орны төв хот болгон бүтээн байгуулахаар хичээн ажиллах хэрэгтэй гэжээ.

 

Зохиогч: Үргэн
Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл