
Уг 2014 оны тайланд:
Нэг. Эдийн засаг үргэлжлэн тогтуун хөгжлийг баталжээ. ӨМ-ын үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 177.695 миллиард юаньд хүрч, 7.8 хувиар нэмэгджээ. Олон нийтийн санхүүгийн төсвийн зарлага 184.3 тэрбум юаньд хүрч, 7.1 хувиар өсчээ. 100 саяаас давсан шинээр эхлүүлсэн байгууламжийн төсөл 1307 байж, 15 хувиар нэмэгджээ. Бүх жилийн ахуйн хэрэглээний борлуулалт 560 тэрбум юань байж, 10.6 хувиар нэмэгджээ.
Хоёр. Бүтцийн тохируулалт шинэ алхамд хүрэв. “Таван их бааз”-ыг бүтээн байгуулахаар гол болгон аж үйлсийн бүтцэд тохируулалт хийж, газар тариалан мал аж ахуйг тогтуун хөгжүүлж, амуу тарианы хураалтыг 55 тэрбум жинг давж, малын тоо нь 129 сая толгойд хүрч, 11 сая толгой нэмэгджээ. Орчин үеийн дэвшилтэд техник, өнгөт төмөрлөгийн аж үйлдвэр зэрэг түргэн хөгжиж, газрын ховор элемент, салхны эрчим хүчээр цахилгаан хангах, Cloud Computing зэрэг аж үйлсийн цар хүрээ нь бүх улсад тэргүүлж байна .
Гурав. Өөрчлөлт нээлтийг гүнзгий ахиулав. Бүх жилийн гол болох өөрчлөлтийн үүргээ бүхнийг биелүүлэв. Ши Жиньпин даргын найдлагаар манай орон эхлэн туршин хийх гурван гол өөрчлөлтийн үүргийг сайн атгаж, өөртөө засах орны зэрэглэлийн засаг захиргааны хянан зөвшөөрөх зүйлийг 114-ийг хүчингүй болгосон ба эрхээ доош буулгаж, 1/3-ээр цомхтгожээ. Шинээр бүртгүүлсэн аж ахуйн нэгж төрлийн зах зээлийн гол цогц ба бүртгүүлсэн хөрөнгө мөнгө нь тус бүр 91 хувь ба 2.2 дахин нэмэгджээ. Бүх жилийн гадаад арилжааны оруулж гаргасан ерөнхий хэмжээ 14.55 тэрбум ам.доллар хүрч, 21.4 хувиар нэмэгджээ. Бүх жилд улсын дотоодын (орны гаднах) хөрөнгө оруулалт 462.5 тэрбум юань байж, 5.2 хувиар нэмэгджээ.
Дөрөв. Дэд бүтэц болон экологийн орчинг үргэлжлэн сайжруулав. Засмал замын бүтээн байгуулалтад 66.1 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийж, 3000 километрын засмал замыг шинээр тавьжээ. Төмөр замын бүтээн байгуулалтад 30 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийж, 1187 километр төмөр замыг шинээр тавьж, төмөр замын бүх урт нь 12 мянган километрт хүрчээ. Бүх орны нисэх онгоцны буудал 18 болж, цахилгаан сүлжээний бүтээн байгуулалтад 16.5 тэрбум юань, ус ашиглалтын бүтээн байгуулалтад 15 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийжээ. Тал нутгийн бүтээн байгуулалтын ерөнхий хэмжээ 51.06 сая акр талбайд хүрчээ.
Тав. Иргэдийн амьдралыг баталсан ба сайжруулснаар шинэ ахиц дэвшилтэй. Нийт орон нутгийн санхүүгийн иргэдийн амьдрал дахь зарлага 244 тэрбум юаньд хүрч, олон нийтийн санхүүгийн төсвийн зарлагын 60 хувийг эзлэв. Хот суурингийн оршин суугчдын хүн дунджийн эзэмшиж болох орлого 28350 юаньд хүрч, 9 хувиар нэмэгджээ. Малчин тариачны хүн дунджийн эзэмшиж болох орлого 9976 юаньд хүрч, 11 хувиар нэмэгджээ. Хот суурингийн 272 мянган хүнд шинээр ажлын байраар хангаж, маллах тариалах орны 2.5 сая хүнийг шилжүүлэн ажил олгожээ.
Зургаа. Нийгмийн ажил хэрэг бүх талаар хөгжив. Шинжлэх ухаан мэргэжлийн чухал их тусгай төсөл ба шинэ хэлбэрийн судалгааны байгууламжийг ахиулж, үндэстний сурган хүмүүжлийг түрүүлэн гол болгон хөгжүүлж, хүн дунджийн үндсэн олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний хураамжийг 35 юаниар нэмэгдүүлж, өөртөө засах орны төрөх эмнэлэг зэрэг 6 чухал эрүүл мэндийн байгууламжийн төслийн ажил эхэлжээ. Олон нийтийн соёлын үйлчилгээний тогтолцоо цаашид улам төгөлдөржиж, биеийн тамирын хөгжилд шинэ үр бүтээл гаргав.
Долоо. Нийгмийн эе зохицонгуй тогтууныг батлав. Амгалан өвөр Монголын байгуулалтын төслийг гүнзгий хэрэгжүүлж, нийгмийн аюулгүй байдлыг чангатгаж, нийгмийн аюулгүй байдлыг сэргийлэн системийн шинийг эрэлхийлэхийг төгөлдөржүүлж, хууль зөрчин гэмт хэрэг үйлдэхэд чанга цохилт өгч, хүлээн авч хянан шийдвэрлэсэн гэмт хэрэг 28.2 хувиар буурч, эрүүгийн хэргийн хэрэг болгон бүртгүүлсэн байдал 29.2 хувиар буурав. Үйлдвэрлэлийн тусгай цэгцлэн засахыг гүнзгий өрнүүлж, онц их аюулгүй байдлын хэрэг үсээгүй.
Найм. Засгийн газрын байгуулалтыг чангатгав. Дарга Шин Жиньпиний Өвөр Монголд ажиллах үеэр чухал хэлэлцүүлгийн зориг санааг гүнзгий сурч хэрэгжүүлэн, санаачилгатайгаар намын төв хороо, Төрийн зөвлөл болон өөртөө засах орны намын хороотой нэмгдмэл байхыг баримталж, бодлого зохицуулалтын саадгүй хэрэгжихийг батлав. Засгийн газрын хурал ба биримт хэмжээ түгээлт нь тус тус 11.5 хувь ба 5 хувира буурав. Засгийн газрын барилга байгууламжийг шинээр байгуулахыг хянан зөвшөөрөхийг бүгдийг зогсоож, байгууллагын орон тоо ба санхүүгээс цалин олгох хүний тоо “Хос бууралт”-ыг биелүүлж, өөртөө засах орны албаны гурван зардал 22.8 хувиар буурчээ.
