
Энэ сарын 22-нд Ши Жиньпин Seattle-д очиж, АНУ-ад хийх айлчлалаа эхлүүлсэн байна. Энэ өдөр Ши Жиньпин Дундад, Америкийн мужийн дарга нарын чуулга уулзалтад оролцож, хоёр орны орон нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар үг хэлсэн юм. Оройн нь Ши Жиньпин Вашингтон жөүгийн орон нутгийн засгийн газар болон АНУ-ын найрсаг нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан хүлээн авалтын оройн зоогт оролцож, Дундад, Америкийн харилцааны асуудлаар чухал үг хэлж, АНУ-ын нийгмийн олон салбарын өргөн үнэлгээг олж, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татсан байна.
Айлчлалын 2 дахь өдөр Ши Жиньпин Дундад, Америкийн аж ахуйн нэгжийн эздийн яриа хэлцэлд оролцон үг хэлсний дараа, Боинг компаний арилжааны нисэх онгоцны үйлдвэрлэл, Microsoft компаний Удирдах төв байгууллага болон Такома хотын Lincoln ахлах сургуультай танилцсан. Мөн өдрийн орой АНУ-ад байгаа Дундадын цагаачдын хүлээн авалт дээр үг хэлсэн байна.
24-ний үдээс хойш Ши Жиньпин Вашингтонд очиж, орой нь Блэйр зочид буудалд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай хоёр орны төрийн тэргүүний уулзалт хийв. 25-нд ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд ёслол төгөлдөр хүндэтгэлийн ажиллагаа зохиож, Ши Жиньпин АНУ-ад төрийн айлчлал хийж байгаад баяр хүргэв. Үүний дараа, Барак Обаматай хийсэн хэлэлцээрийн явцад, Ши Жиньпин дараагийн шатан дахь Дундад, Америкийн харилцааны хөгжлийн талаар чухал санал дэвшүүлж, Дундад Америкийн харилцааг хэзээд зөв замаар урагшлуулан хөгжүүлэхийг онцолсон байна. Дундад, Америкийн том гүрний шинэ хэлбэрийн харилцааг цаашид хичээн байгуулахыг хоёр тал зөвшөөрөв. Хэлэлцээр өндөрлөсний дараа, хоёр удирдагч хамтдаа сэтгүүлчидтэй уулзав. Үдээс хойш Капитол Хиллд Ши Жиньпин бусад хүмүүсийн хамт Сенат болон Төлөөлөгчдийн танхимын удирдлагатай уулзаж, оройн нь ерөнхийлөгч Барак Обамагийн зохион байгуулсан хүтдэтгэлийн зоогт оролцсон байна.
АНУ-ад хийсэн төрийн айлчлалаа өндөрлөсний дараа 25-ны орой дарга Ши Жиньпин Ваншингтон хотоос Нью-Йоркыг зорив. 26-ны үдээс өмнө Ши Жиньпин НҮБ-ын хөгжлийн дээд хуралд оролцон "Хэзээд хамтаар хөгжиж, хамтдаа амжилтад хүрдэг түнш байх" сэдвээр чухал үг хэлэв. Мөн өдрийн үдээс хойш Ши Жиньпин өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны дугуй ширээний хурлыг даргалж, өргөн олон хөгжиж байгаа орны удирдагч болон олон улсын байгууллагын хариуцлагатан нартай өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны туршлагаа дүгнэж, хамтын ажиллагаа, хөгжлийн том төлөвлөгөөг зөвшилцсөн байна.
Нью-Йоркт байсан 2 дахь өдөр Ши Жиньпин Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хурлыг даргалж, "Эмэгтэйчүүдийн бүх талын хөгжлийг урагшлуулж, сайн сайхан дэлхий ертөнцийг хамтдаа байгуулъя" сэдвээр чухал үг хэлж, бүх дэлхийн эмэгтэйчүүдийн салбарыг урагшлуулж, олон улсын хамтын ажиллагаагааг эрчимжүүлэх талаарх Дундадын үзэл баримтлалыг тодорхойлсон байна.
28-нд, Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхий хэлэлцүүлэгт оролцож, "Хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх шинэ түншийг цогцлоон байгуулж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг нэгэн сэтгэлээр бий болгоё" гэсэн сэдвээр чухал үг хэлэв. Үдээс хойш, Ши Жиньпин НҮБ-ын энхийг сахиулах дээд хуралд оролцсон байна.
Нью-Йоркт байх хугацаандаа Ши Жиньпин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзаж, Дундадын засгийн газрын нэрийн өмнөөс НҮБ-ад "Энх тайваны бэлгэдэл хөшөө"-г хүргэсэн байна. Урьд хожид тэрээр бас Румын, Бангладеш, Нигери, Сьерра Леоне, Иран, Дани, Грек зэрэг орны удирдагчтай хоёр талт уулзалт зохион байгуулсан юм.
Ши Жиньпин анх удаагаа АНУ-ад төрийн айлчлал хийж буй нь энэ бөгөөд НҮБ-ын төв байранд ч анх удаагаа айлчилж байгаа юм.
