
Дундад улсын дарга Ши Жиньпин 23-ны өдөр Жакарт хотноо Камбожийн ерөнхий сайд Хун Сентэй уулзжээ.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, өдгөө Дундад Камбожийн харилцаа хөгжлийн чухал боломжтой золголоо, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг Дундадын тал хэлбэрэлтгүй ахиулж, Камбожийн үндэсний тогтвортой байдал болон хөгжлийг дэмжиж ажиллах болно. Камбожийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чадлын хэрээрээ тусалж, эрүүл мэнд, усан ашиглалт, онц байдлыг зохицуулах зэрэг салбарт хамтран ажиллахад Дундад улс бэлэн байна. Хоёр тал мөн хүмүүнлэгийн солилцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ жилд Дундад улс Камбожийн 100 залууг Дундадад аялуулж, Дундадад сурах оюутны тэтгэлгийг нэмэгдүүлнэ. гэжээ.
Хун Сен хэлэхдээ, Ши Жиньпин даргын Камбож Дундадын харилцаанд хийсэн үнэлгээг бүрэн дэмжиж байна. Камбожийн тал цаашдаа Дундад улстай хамтран хоёр орны ахмад удирдагчдын байгуулсан найрамдал нөхөрлөлийг залгамжлан хөгжүүлэх болно. Өдгөө хоёр орны олон салбар нааштай зөвшилцөл зохицуулалттай ажиллаж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн салбарт Дундад улстай үргэлжлэн харилцан ашигтайгаар хамтран ажиллахыг Камбожийн тал хүсэж байна. Түүнчлэн хоёр орон "нэг бүс нэг зам"-ын хүрээнд хамтран ажиллаж, ус, агаарын зам тээврээр холбох байгуулалтыг эрчимжүүлж, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, онц байдлыг зохицуулах салбарт хамтын ажиллагаагаа тэлэхийг хүсэж байна гэжээ.
